Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ
Дэлхий дахиндadminУнших: 1 мин
00

Одоогоор, Хятадын Бээжин, Шанхай, Чунчин хотууд болон Ляонин, Хунань, Шаньси, Хөбэй мужуудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлээд байгаа бол Гуйжоу муж ирэх сарын 1-нээс, Фүзянь муж ирэх оны 1-р сарын 1-нээс нэмэгдүүлэхээр болжээ.
Хятадын 31 мужаас Шанхай, Бээжин, Тяньжин хотууд болон Гуандун, Жянсу, Жөзянь мужуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2000 юаниас /774 мянган төгрөг/ дээш байгаа юм.
Түүнээс гадна мужуудын эдийн засгийн хөгжлийн түвшин харилцан адилгүй учраас иргэдийн орлого, амьдралын өртөг зэрэг нь муж, хот бүрт зөрүүтэй байгаа аж.



