“Нэгдүгээр шат”-ны худалдааны гэрээнээс үүдэн Азийн хувьцаанууд өсөж байна

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/download (5)-2019-12-16-135747-2137101049.jpeg

Бээжин, Вашингтон худалдааны зөвшилцөлд хүрсний дараа хүмүүсийн дунд эргэлзээ давамгайлж байсан ч хөрөнгө оруулагчид нэмэгдсэнээр Азийн хувьцаанууд даваа гарагт өссөн үзүүлэлттэй байна.

Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер ням гарагт мэдээлэхдээ худалдааны гэрээ “бүрэн хийгдсэн”, одоо нягталж шалгах л үлдээд байна, дараагийн хоёр жил АНУ-аас Хятад руу хийх экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэжээ.

“Энэ мэдэгдэл хоёр улсын хувьд зөв чиглэл болж байгаа ч, худалдааны маргаан үүсэх магадлалыг бүрэн үгүй хийхгүй” гэж ANZ-ийн шинжээчид хэлж байна.

Ням гарагт АНУ-аас Хятадын импортод ногдуулахаар тогтоогоод байсан 160 тэрбум долларын татвараас өмнө “нэгдүгээр шат”-ны зөвшилцөлд хүрсэн.  Хоёр улсын хооронд 17 сар үргэлжилсэн худалдааны маргаан санхүүгийн зах зээлд эмх замбараагүй байдлыг авчирч, дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байсан юм.

Эх сурвалж: Reuters