BIGBANG хамтлаг Коачелла хөгжмийн наадамд оролцоно

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/02-BIGBANG-2016-billboard-1548-2020-01-03-134106-1895576444.jpeg

Дөрвөн сард зохион байгуулагдах Коачелла хөгжмийн наадамд BIGBANG хамтлаг дөрвөн гишүүнтэйгээр оролцохоор болжээ. Хамтлаг 2016 онд “Made” цомгоо гаргаснаас хойш олон үйл явдал ар араасаа хөвөрсөн.

2018 оны гурван сард “Flower Road” дуугаа хамгийн сүүлд гаргасан. Энэ нь Сингри өнгөрсөн жил хэрэгт холбогдон хамтлагаасаа гарч, бусад гишүүд цэргээс халагдсанаас хойшхи анхны албан ёсны мэдэгдэл юм.

BIGBANG хамтлаг дөрөвдүгээр сарын 10, 17 гэсэн хоёр өдөр тоглоно.

legacy:upload/images/ni/2020/01/03/ENU0NiZUcAE8HS7-133849-755458112.jpeg

Эх сурвалж: Billboard