Кени дахь АНУ-ын цэргийн баазад болсон дайралтад гурван хүн амиа алдлаа

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/_99322598_alqq-2020-01-06-114813-765973801.jpeg

Исламын улс бүлэглэл ал-Шахаб Ламу эргийн муж дахь АНУ, Кенийн ашиглалтад байсан цэргийн бааз руу ням гарагт довтолсон.

Амиа алдсан хүмүүсээс гадна батлан хамгаалах хэсэгт ажиллаж байсан хоёр хүн шархтсан гэдгийг АНУ-ын цэргийн хорооноос мэдэгджээ.

“Шархтсан хүмүүс хэвийн нөхцөлд байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлээд байгаа” гэж АНУ-ын цэргийн Африкийн удирдлагаас мэдэгджээ.

Буун чимээ сонсогдож, хар утаа Манда арлын Симба хуарангаас гарч байсан гэж гэрчүүд мэдээлсэн байна.

Ал-Шахаб нь ал-Кайдатай холбоотой бүлэглэл бөгөөд Сомали улсад удирдлагууд нь байрладаг байна.

Арав гаруй жилийн өмнө үүссэн цагаасаа эхлээд тус мужид олон тооны халдлагыг хэрэгжүүлээд байгаа.

12 сарын 28-нд 80 гаруй хүн Сомали улсын нийслэл Могадишо хотод бөмбөгөнд өртөж амиа алдсан.

Эх сурвалж: BBC