Фото: Нэгэн зууны өмнө (1920 он)

Дэлхий дахинд
admin
Унших: 2 мин 3 сек
00
legacy:resources/images/news/3-2020-02-02-120931-19764919.jpeg

Өнөөдөр 2020 оны 02 сарын 02-ны онцгой өдөр хэмээн хүмүүс бичиж байна. Нэгэн зууны өмнөх эдгээр өдрүүдэд дэлхий дахинд юу өрнөж байсан бэ? Зуун жилийн өмнө АНУ-ын Үндсэнд хуулинд эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглаж, Европт хоёр ч дайн өрнөж (Польш-Социалист орнуудын дайн, Ирланд тусгаар тогтнолын төлөөх дайн), Бельгид Олимпийн наадам болж байжээ. 100 жилийн өмнөх дэлхийн онцгой үйл явдлуудын тухайн сонирхолтой зургуудыг үзнэ үү.

legacy:resources/images/photo_content/17-2020-02-02-121019-636316765.jpeg

17. АНУ-ын 29 дэх ерөнхийлөгч Варрен Хардинг ялалтаа тэмдэглэн үг хэлж байна.

legacy:resources/images/photo_content/16-2020-02-02-121038-1050524151.jpeg

16. Английн Лондон хотод автомат машинаас бараа авч буй ажилчин, 1920 он.

legacy:resources/images/photo_content/15-2020-02-02-121054-1456294612.jpeg

15. Өмнөд Солонгосын гудамж, 1920 оны 2 сарын 14-нд.

legacy:resources/images/photo_content/14-2020-02-02-121114-671388064.jpeg

14. 1920 оны Зуны олимпийн 100 метрийн төрөлд гүйсэн тамирчид бариан дээр. Бельги, Антверп.

legacy:resources/images/photo_content/13-2020-02-02-121132-1027510807.jpeg

13. Виржиниа мужийн усан боомтод “Энни Морз” усан онгоцны нээлтийн үеэр.

legacy:resources/images/photo_content/12-2020-02-02-121148-399342748.jpeg

12. Зөвлөлт Оросын эмэгтэй дайчид, 1920 оны 12 сарын 1.

legacy:resources/images/photo_content/11-2020-02-02-121209-788697219.jpeg

11. АНУ-ын санхүүгийн дүүрэг Волл Стрийтэд халдлага болж олон зуун хүн шархадсанаас 38 нь амиа алджээ. Хэргийн эзнийг олоогүй ч олон коммунист болон анархист бүлгүүдийг олон жилийн турш мөрдөж, шалгасан гэдэг. 1920 оны 9 сарын 16.

legacy:resources/images/photo_content/10-2020-02-02-121228-942666187.jpeg

10. Дублин дэх Маунтжой шоронгийн замыг хаасан Британийн цэргүүдийг эсэргүүцэн зогсох ирланчууд. 1920 оны 4 сарын 30. Дөрөвдүгээр сарын эхээр Ирландын армийн хоригдол цэргүүд өлсгөлөн зарласан билээ, Ирландын тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр.

legacy:resources/images/photo_content/9-2020-02-02-121244-2055866481.jpeg

9. “Хүн шувуу” нэрт онгоцыг 1920 оны долдугаар сард зохиогдсон агаарын шоуны үеэр танилцуулжээ.

legacy:resources/images/photo_content/8-2020-02-02-121258-1310837464.jpeg

8. Дайны яам 63-р явган цэргийн баталионыг Вашингтон ДиСи хотын байнгын Үндэсний хамгаалагчаар бүртгэв.

legacy:resources/images/photo_content/7-2020-02-02-121316-1585405903.jpeg

7. Хятадын долоо хоног тутмын сонинг хэвлэж буй байдал.

legacy:resources/images/photo_content/6-2020-02-02-121333-220900028.jpeg

6. Хожмын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Франклин Рузьвелт зуны байшингынхаа гадаа 14 настай охин Аннагийн хамт. Канад, Нью Брансвик, 1920 оны 08 сар.

legacy:resources/images/photo_content/5-2020-02-02-121404-2058484031.jpeg

5. Нью-Йоркийн Кони арлын далайн эрэг дээр Тусгаар тогтнолын баяраа тэмдэглэхээр цугласан олон. 1920.07.04.

legacy:resources/images/photo_content/4-2020-02-02-121422-490237577.jpeg

4. Япон эмэгтэйчүүд үйлдвэрийн эмэгтэй ажилдчдын хөдөлмөрийн тэгш бусаар үнэлж, бага цалин олгож буйг эсэргүүцэн жагсаж байна.

3. Оросын хувьсгалын удирдагч Владимир Ленин Свердловийн талбайд Польш-Социалист орнуудын дайн (Орос, Украйн) орохоор явж буй Улаан армийн цэргүүдийг урамшуулан үг хэлж байна. 1920.05.05, Москва.

legacy:resources/images/photo_content/2-2020-02-02-121500-1594767326.jpeg

2. Кентаки мужийн тэгш эрхийн холбооны гишүүд захирагч Эдвин Морроу АНУ-ын Үндсэн хуулийн 19 дэхь өөрчлөлтийг (Сюзань Антонигийн өөрчлөлт) баталж буйг гэрчлэв. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүд сонгууль саналаа өгөх эрхтэй болжээ. 1920.01.06, Конгрессийн номын сан.

legacy:resources/images/photo_content/1-2020-02-02-121524-109392198.jpeg

1. Явган цэргүүд МЭӨ 2500 онд баригдсан Агуу Хеопсийн пирамидын гадаа зургаа авахуулжээ. Гиза, Египт, 1920 он.