БНСУ-д халдварын тохиолдол 57-оор нэмэгдэж 11776 болов

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/thumbs_b_c_1bdf0cb694e7f0d2a7715e5e70c2b507-2020-06-07-125604-961443640.jpeg

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 6 дугаар сарын 7-ны 00.00 цагийн байдлаар 57-оор нэмэгдэж нийт 11776-д хүрэв. Шинээр илэрсэн 57 тохиолдлын 4 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10552 (+21) иргэн эдгэрсэн бол 273 (0) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1012769 (+7464) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 974512 (+8880) иргэний хариу сөрөг гарч, 26481 (-1473) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 951 (+36) иргэн байна.

Эх сурвалж: Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам