Таныг параллель ертөнцөд аваачих мэт содон архитектуртай барилгууд

Дэлхий дахинд
admin
Унших: 2 мин 55 сек
00
legacy:resources/images/news/16124610-9269210-4-0-1504509649-1504509682-650-1-1504509682-650-ad2f1d3e07-1542704960-2020-06-16-104330-724984980.jpeg

Дэлхийн долоон гайхамшгийн талаар та ухаан орсон цагаасаа бишгүй сонссон байх. Харин эдгээр өвөрмөц архитектур бүхий содон барилгуудын талаар сонсож байсан уу? Таныг параллель ертөнцөд аваачих мэт содон барилгуудтай дараах нийтлэлээс танилцаарай.

БНХАУ-ын Вужин дахь Лотус барилга

legacy:upload/images/ni/2020/06/16/16124860-10669660-412209-0-1505109704-1505109708-650-1-1505109708-650-1fe27e3cb4-1542704960-102803-1625998540.jpeg

Хятадын Вужин хотын төвд дэлбээлж буй цэцгийн хэлбэртэй хиймэл нуур бүхий Лотус барилга байрладаг. Тус барилгын хэлбэр дүрсийг дэлбээгээ дэлгэж буй бадамлянхуа цэцгээс санаа аван бүтээсэн тул ийнхүү Лотус буюу бадамлянхуа гэж нэрлэжээ. Тус барилгын архитектор нь цаг агаар, улирал үл харгалзан гайхалтай уур амьсгалыг бий болгохыг зорьжээ.

Лотус барилгад тус улсын хот төлөвлөлтийн товчоо байрладаг байна.

Альфийн нуруун дахь нүд гялбам зочид буудал 

legacy:upload/images/ni/2020/06/16/16124810-9274010-7-0-1504511611-1504511625-650-1-1504511625-650-001a868521-1542704960-103016-476328566.jpeg

Энэхүү зочид буудал нь одоогоор ердөө “санаа” төдий байгаа ч бид үүнийг алгасаж чадахгүй нь. Уг буудлын зураг төслийг Андрий Рожко гаргасан бөгөөд Альфийн нуруунд барихаар төлөвлөжээ. Хэрэв бодит байдал дээр биелэлээ олбол зочид буудал уулын хярд, гоёмсог шилэн фасадтайгаар сүндэрлэн босох юм.

Нидерланд, Роттердам дахь Куб хэлбэрт байшин

legacy:upload/images/ni/2020/06/16/16124710-9268210-3-0-1504509235-1504509253-650-1-1504509253-650-5f05242d60-1542704960-103133-421363283.jpeg

Роттердамын Оверблаак гудамжинд 40 байшин эгнэн байдаг. Байшингуудыг архитектор Пиет Блом бүтээсэн бөгөөд бүх хана, цонх 45 градусын өнцгөөр тогтоогдсон байна. Дашрамд дурьдахад, байшингийн дотор хувийн орон сууц ч байдаг аж. Тэнд амьдрах ямар сайхан байдаг бол!

Бельги, Бруссель дэх Атомиум

legacy:upload/images/ni/2020/06/16/16124210-9285910-13-0-1504513485-1504513574-650-1-1504513574-650-990d2caf66-1542704960-103226-19048298.jpeg

Хүмүүс анх хараад энэ барилгыг зүгээр л металаар хийсэн асар том уран баримал гэж бодох нь бий. Гэсэн хэдий ч энэ нь бүрэн онцлог шинж бүхий барилга юм. Зураг дээр харагдаж буй хоолойнуудаар дамжин явсаар бөмбөрцөг хооронд шилжиж, шинжлэх ухааны музей эсвэл ресторанд хүрч болно.

Испани улсын Валенсиа хотын урлаг, шинжлэх ухааны хот

legacy:upload/images/ni/2020/06/16/16124660-9260710-2-0-1504508843-1504508848-650-1-1504508848-650-f31cd57ea6-1542704960-103334-1519171731.jpeg

Энэ бол орчин үеийн архитектурын бас нэгэн гайхалтай жишээ бөгөөд Валенсиа дахь цэцэрлэгт хүрээлэнгийн голд усан дээр байрладаг юм. Энэ цогцолбор нь томоохон араатны араг ясыг санагдуулам хэлбэртэй бөгөөд 5 барилга байгууламжаас бүрддэг. Тэдгээрийг дурьдвал, плаза, IMAX кино театр, цэцэрлэгт хүрээлэн, шинжлэх ухааны музей, далай тэнгисийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг юм.

Азербайжан улсын Баку хотод байрлах Гейдар Алиев төв

Гейдар Алиевын төв нь Баку хотын хамгийн сонирхол татам барилгын тоонд зүй ёсоор тооцогддог. Уг барилгын зураг төслийг “харь гаригийн” хэлбэр дүрсэд дуртайгаараа алдартай эмэгтэй архитектор Заха Хадид гаргасан байна. Дотор нь үзэсгэлэнгийн танхим, оффисууд байдаг.

Испанийн Калпе хот дахь Ла Муралла Рожа

legacy:upload/images/ni/2020/06/16/16124510-9271060-5-0-1504510381-1504510517-650-1-1504510517-650-7869b03d2c-1542704960-103621-1398831844.jpeg

Испанийн өмнөд хэсэгт хүн бүрийн амьдрахыг хүсдэг нэгэн байшин байдаг. Нэрийг нь "улаан хана" гэж орчуулж болох бөгөөд уг барилга нь Арабын Газар дундын тэнгисийн алдартай архитектурын нэрийн хуудас болдог. Барилгын дотор улаан өнгө нь нил ягаан, цэнхэр өнгөөр солигддог.

Сингапур дахь Шинжлэх ухаан, урлагийн музей

legacy:upload/images/ni/2020/06/16/16124460-9281460-12-0-1504513187-1504513192-650-1-1504513192-650-3d46d2a72d-1542704960-103716-1072465769.jpeg

Сингапур дахь жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг газруудн нэг бол Шинжлэх ухаан, урлагийн музей юм. Уг музейн барилгын хэлбэр нь алгана болон бадамлянхуа цэцгийг санагдуулдаг. Харин түүний цаана харагдах 3 тэнгэр баганадсан барилга бол Marina Bay Sands гэх тансаг зочид буудал бөгөөд Сингапурын бас нэгэн архитектурын шилдэг бүтээл юм.

АНЭУ-ын Абу Даби дахь Капитал Гейт

legacy:upload/images/ni/2020/06/16/16124410-9278260-10-0-1504512473-1504512492-650-1-1504512492-650-bed9b50350-1542704960-103755-726119021.jpeg

520 фут өндөр, 35 давхар Капитал Гейт нь тус хотын хамгийн өндөр барилгуудын нэг юм. Уг цамхаг нь 18 градус налуу байрладаг. Капитал Гейт нь Гиннесийн номонд “Хүний гараар бүтээгдсэн хамгийн налуу барилга” хэмээн бичигджээ.

Нидерландын Роттердам дахь Марктал

legacy:upload/images/ni/2020/06/16/02-103918-1000404694.jpeg

Энэхүү худалдааны танхим нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Уг барилгын нээлтэд Нидерландын хатан хаан хүртэл оролцож байжээ. Худалдааны төв нь нуман хаалга хэлбэртэй орон сууцны барилгын дотор байрладаг. Барилгын дотор талыг Арно Коэнений уран зургаар чимэглэсэн байдаг аж.