БНСУ-д халдварын тохиолдол 67-оор нэмэгдэж 12373 болов

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/8a716ef1d19340f7ac173fb9469d06ba_18-2020-06-20-131041-1400084902.jpeg

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 6 дугаар сарын 20-ны 00.00 цагийн байдлаар 67-оор нэмэгдэж нийт 12373-д хүрэв.

Шинээр илэрсэн 67 тохиолдлын 31 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 10856 (+21) иргэн эдгэрсэн бол 280 (-) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1170901 (+12838) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1137058 (+12491) иргэний хариу сөрөг гарч, 21470 (+280) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1237 (+46) иргэн байна.