Нар хиртэлт 12 гаруй улсад тод үзэгджээ

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/image0-2020-06-21-190825-816511121.png

Өнөөдөр буюу зургадугаар сарын 21-нд энэ оны 3 дахь нар хиртэлт Африк, Пакистан, Энэтхэг, БНХАУ-ын зарим хэсгүүдэд хамгийн тод үзэгдэж, зүүн Европ, умард Австрали зэрэг газруудад хагас үзэгдсэн байна. 

Энэхүү нар хиртэлтийг “Галан цагираг” хэмээн одон орончид нэрийддэг аж. Учир нь сар нарыг бүтэн халхалж чадахгүйгээс үүдэн нар цагираг хэлбэрээр хиртдэг байна. Нар хиртэлт Монголын цагаар 11 цаг 45 минутанд эхэлжээ. Нийт 6 цаг гаруй үргэлжлэх ба үүнээс нарны 84 хувь нь халхлагдаж 3 цаг орчим үргэлжлэх юм. 

Эх сурвалж - The Independent  

 А.Содномдаржаа