БНСУ-д коронавирусээр халдварласан тохиолдол 39-өөр нэмэгдэж 13711-д хүрэв

Дэлхий дахинд
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/c9f6883f430532f6b3481111d5341b6d-2020-07-19-100309-1451407520.jpeg

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 7 дугаар сарын 18-ны 00.00 цагийн байдлаар 39-өөр нэмэгдэж нийт 13711-д хүрэв.

Шинээр илэрсэн 39 тохиолдлын 29 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 12519 (+59) иргэн эдгэрсэн бол 294 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 1460204 (+9187) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 1423570 (+9335) иргэний хариу сөрөг гарч, 22923 (-187) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 898 (-21) иргэн байна.