Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Коронавирусээр өвчилсөн ээжийгээ нас барах хүртэл нь өдөр бүр эмнэлгийн цонхон дээр ирж хардаг байжээ
10

Палестиний иргэн Жихад Ал-Сувайти ээжийгээ харахын тулд өдөр бүр эмнэлгийн цонхны тавцан дээр харан суудаг байжээ. Түүний ээж коронавирусний улмаас эмнэлэгт тусгаарлагдан хэвтэн эмчлүүлж байсан юм. Аюулгүй байдлын улмаас түүнийг өрөө рүү оруулах боломжгүй байсан учир тэрээр эмнэлгийн цонхоор л ээжийгээ харах боломжтой байжээ.
Хэдийгээр түүний ээж Ковид-19 болон цусны хавдараар өвчилсөн байсан боловч Жихад өдөр бүр ээжийнхээ биеийн байдлыг харахаар ирдэг байсан байна. Гэвч долдугаар сарын 16-ны өдөр түүний ээж Расми Сувайти таалал төгссөн хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Эх сурвалж - Jfranews.com



