ФОТО: Коронавирус ба оршуулга

Дэлхий дахинд
admin
Унших: 4 мин 12 сек
00
legacy:resources/images/news/original (19)-2020-08-21-101810-239386135.jpeg

Коронавирусний халдварын тоо дэлхийн улс болгонд өөр, өөр байгаа билээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэргэжилтнүүд "том орнуудад халдварын тоо хурдацтай өсөж байна" хэмээн анхааруулж байсан юм. Төд удалгүй Латин Америкийн орнууд болох Чили, Аргентин, Колумб, Панам, Боливи, Гуатамела гэх орнуудад халдвар хурдацтай тархаж, Бразил улс гэхэд 3 сая 500 мянган хүн халдварлаж, 112 мянган хүн нас бараад байгаа юм. Мөн нас барагсадтай ойр ажиллаж буй авсны үйлдвэрийн ажилчид, цогсоц шатаагчид, оршуулгийн газрын ажилчид ч мөн халдвар авч байгаа тул үргэлж хамгаалалтын хэрэгсэлтэй ажиллаж байна. Ингээд Латин Америкад вирусээр халдварлан гэр бүлээ орхин одсон хүмүүсийг оршуулах үйл явцад дарсан гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна.

legacy:resources/images/photo_content/original (25)-2020-08-21-102853-605439467.jpeg

Женаро Кабрера Лима хотын Хуан дэ Луриганчо дүүргийн үйлдвэрт авс хийж байна. Цар тахлын улмаас Перугийн эдийн засаг 80 хоногийн турш саармагжилтад ороод байгаа хэдий ч авс хийгч Кабрерагийн борлуулалт 4 дахин нэмэгдсэн байна.

legacy:resources/images/photo_content/original (24)-2020-08-21-103204-1742520467.jpeg

Мексикийн Валье дэ Чалко дахь Сико оршуулгын газрын ажилчид Ковид-19-өөр нас барагсдад тусгайлан зориулсан газарт булш ухаж байна. 2020 оны зургадугаар сарын 17

legacy:resources/images/photo_content/original (23)-2020-08-21-103622-966176158.jpeg

Коронавирусээр нас барсан хүнийг оршуулах явцдаа өөр нэгэн эмэгтэй рүү ариутгалын бодис цацаж байна. Тегусигальпагийн Жардин де лос Анжелес оршуулгын газар. 2020 оны зургадугаар сарын 21.

legacy:resources/images/photo_content/original (22)-2020-08-21-103909-588258822.jpeg

Мариачиуд оршуулгийн үеэр хүндэтгэл үзүүлэн ая тоглож байна. 2020 оны зургадугаар сарын 20, Тегусигальпагийн Жардин де лос Анжелес оршуулгын газар.

legacy:resources/images/photo_content/original (21)-2020-08-21-104334-925724203.jpeg

Санта Текла оршуулгын газрын булшлагчид коронавирусээр нас барсан хүний авсыг өргөн авч явж буй нь. Эл Сальвадор, 2020 оны зургадугаар сарын 22

legacy:resources/images/photo_content/original (20)-2020-08-21-104708-272290385.jpeg

Мунисипал Пантеоны ажилтан нас барагчийг оршуулах үеэр зургаа даруулж байна. Эл Салвадор, 2020 оны зургадугаар сарын 22

67 насандаа таалал төгссөн Мауручио Ортегаг оршуулах үеэр гэр бүлийнхэн нь гашуудаж буй нь. 2020 оны зургадугаар сарын 15, Мехико хот.

legacy:resources/images/photo_content/original (18)-2020-08-21-105256-862894674.jpeg

Нас барсан хүнийг оршуулах явцыг дээрээс нь харуулж буй. Чили улс Сантиаго хот, 2020 оны зургадугаар сарын 15.

legacy:resources/images/photo_content/original (17)-2020-08-21-105544-1929764751.jpeg

Рио де Жанейро дахь Инхаумын оршуулгын газарт Ковид-19-өөр нас барагчдыг оршуулж буй нь. 2020 оны зургадугаар сарын 4.

legacy:resources/images/photo_content/original (16)-2020-08-21-105826-418536050.jpeg

Сан Исидро оршуулгын газрын ажилтан Омар Сатро оршуулгын үеэр гэрэл зурагчин руу харж буй нь. Мехико хот, 2020 оны зургадугаар сарын 10.

legacy:resources/images/photo_content/original (15)-2020-08-21-110015-1627802933.jpeg

Оршуулгийн үйл явцыг модон дээрээс харан зогсож буй хүмүүс. Гондурас, Тегусигальпа хотын Жардин де лос Анжелес оршуулгын газар. 2020 оны зургадугаар сарын 21.

legacy:resources/images/photo_content/original (14)-2020-08-21-110310-766422848.jpeg

Мауручио Наварете хохирогчийн авсыг машинаас буулган авч байна. Мехико хот, 2020 оны зургадугаар сарын 1.

legacy:resources/images/photo_content/original (13)-2020-08-21-110545-1973265314.jpeg

Пидрангел цогцос шатаах газрын ажилчид Ковид-19-өөр гэртээ нас барсан хүний цогцосыг шатаар буулгаж байна. Перу улс, Лима хот, 2020 оны зургадугаар сарын 9.

legacy:resources/images/photo_content/original (12)-2020-08-21-110848-662551356.jpeg

Коронавирусээр халдварлан нас барсан протестант сүмийн номлогч Хосе Овидио Валладаресийн гэр бүлийн гишүүд түүний оршуулган дээр гашуудаж буй нь. Никарагуа улс, Манагуа хот, 2020 оны зургадугаар сарын 5.

legacy:resources/images/photo_content/original (11)-2020-08-21-111602-83229145.jpeg

Булшлагчид нас барсан хүнийг "түргэн оршуулга" хийн шөнө оршуулж байна. Никарагуа улс, Манагуа хот, 2020 оны зургадугаар сарын 8. Тус улсын ерөнхийлөгч Даниел Ортега Ковид-19 гарснаас хойш "түргэн оршуулга" хийх тушаал гаргасан бөгөөд энэ нь оршуулах ёслол зэргийг зохион байгуулалгүйгээр шууд булшлах бөгөөд үүнийг Коронавирусээр нас барагдсдын үнэн тоог нуун дарагдуулах зорилготой аж. Мөн энэ үйлдлээрээ нас барагсдын гэр бүл гэх зэрэг хүмүүсийн дургуйцлыг ихээр хүргэж байгаа юм.

legacy:resources/images/photo_content/original (10)-2020-08-21-111822-1049190377.jpeg

Ковид-19-өөр нас барагсдад зориулж Инхаумын оршуулгын газарт нэмэлт оршуулах газрыг барьж буй нь. Рио де Жанейро, 2020 оны зургадугаар сарын 4.

legacy:resources/images/photo_content/original (9)-2020-08-21-112047-1945661253.jpeg

Коронавирусний халдвараар нас барсан эцгийнхээ чандарыг Изтапалапа цогцос шатаах газраас хүлээн авч буй нь. Мехико хот, 2020 оны зургадугаар сарын 11.

legacy:resources/images/photo_content/original (8)-2020-08-21-112224-1992870994.jpeg

Шатаах зууханд шалгалт хийж буй ажилтан Сюдад Незахуэльотл. Мехико хот, 2020 оны зургадугаар сарын 5.

legacy:resources/images/photo_content/original (7)-2020-08-21-112745-678088650.jpeg

Бергут оршуулгын үйлчилгээний ажилчид авсаа хүргэж өгөх гэж буй нь. Чили улс, Сантиаго хот, 2020 оны зургадугаар сарын 19. Тус байгууллагын эзэн Николас Бергеригийн хэлж буйгаар цар тахал гарснаас хойш авс үйлдвэрлэлт 120 хувиар ихэссэн байна. Мөн "COVID model" гэх загварын ч авс хийсэн байна.

legacy:resources/images/photo_content/original (6)-2020-08-21-113004-1905913252.jpeg

Хамгаалалтын хувцас өмссөн булшлагчид 48 насандаа ковид-19-өөр халдварлан нас барсан Хосе Соресийг оршуулж буй нь. Бразил, Сао Пауло, 2020 оны зургадугаар сарын 4.

legacy:resources/images/photo_content/original (5)-2020-08-21-113333-407868220.jpeg

Оршуулгын газрын ажилтан нас барагсдад зориулсан цэцгийг барин зогсож байна. Эль Сальвадор, Сояпанго, 2020 оны зургадугаар сарын 12.

legacy:resources/images/photo_content/original (4)-2020-08-21-113626-1447190920.jpeg

Ажилчид оршуулга дээр загалмай суулгаж буйг харан зогсож буй нас барагч Хосе Мануел Чины гэр бүлийхэн. Мехико, 2020 оны зургадугаар сарын 9.

legacy:resources/images/photo_content/original (3)-2020-08-21-114041-830131377.jpeg

Рэес Жулиан буюу Эл Рэе нь Валье де Чалко оршуулгын газарт өөд бологчдыг оршуулах үеэр дуулдаг аж. Цар тахлын үеэр түүний хийх ажил улам ихэссэн ба нэг өдөрт 14 өөр гэр бүлд зориулж дуулсан өдөр ч байсан хэмээн Рэе хэлжээ. Мехико, 2020 оны зургадугаар сарын 14.

legacy:resources/images/photo_content/original (2)-2020-08-21-114431-1177528029.jpeg

Нас барагчийн төрөл, төрөгсөд авсыг нь өргөн явж буй нь. Гондурас, Тегусигальпа, Жардин де лос Анжелес оршуулгийн газар, 2020 оны зургадугаар сарын 21.

legacy:resources/images/photo_content/original (1)-2020-08-21-114617-128435863.jpeg

Носа Сенхора Апаресида оршуулгын газрыг дээрээс нь дарсан зураг. Бразил, Манаус, 2020 оны зургадугаар сарын 21.

legacy:resources/images/photo_content/original-2020-08-21-114703-1704575586.jpeg

Чалко оршуулах газрын ажилчид Ковид-19-өөс сэргийлж хамгаалалтын хэрэгсэл өмсөн нас барагсдыг оршуулж буй нь. Мексик улс, Мехико хот, 2020 оны зургадугаар сарын 7