COVID 19: Уханьд болсон явдлыг өгүүлэх кинонууд

Дэлхий дахинд
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/76-Days-Movie-Banner-Breaking-Asia.jpg

COVID-19 халдвар хамгийн анх дэлгэрсэн  БНХАУ-ын Ухань хотод өрнөсөн үйл явдлын тухай харуулсан баримтат кинонууд нээлтээ хийсээр байна.

Тодруулбал, 2020 онд Хао Ву, Вэйси Чен нарын найруулсан 76 хоног Америкийн баримтат кино нээлтээ хийжээ. COVID-19 цартахлын эхэн үед Ухань дахь нөхцөл байдал, өвчнийг даван туулах тэмцэл, хүний ​​тэсвэр хатуужилыг дүрслэн харуулсан байна. Энэхүү кино нь 2020 оны есдүгээр сарын 14-нд Торонтогийн олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Киног АНУ-д 2020 оны 12-р сарын 4-ний өдөр MTV телевизээр гаргахаар төлөвлөж байна.

Үүгээр ч зогсохгүй өөр нэг олон ангит кино бүтээсэн нь  COVID-19 халдварын эсрэг Хятадууд хэрхэн яаж тэмцсэн тухай бодит түүхүүдийг өгүүлэх "Бид хамтдаа" кино юм.   

legacy:hereglesen zurag/Бид хамтдаа.jpg