Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нүүрс тээврийн жолоочийг тусгаарлахгүй буцаана
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Орон нутаг болон гэртээ харих хүсэлт гаргасан нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд үндэслэн, 14 хоног тусгаарлалгүйгээр буцаахыг холбогдох дүрэм журмын дагуу зохион байгуулж эхэллээ.
Гашуун сухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээвэрт ажиллаж буй жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулж байгаа юм. Энэ сарын 5-ны өдөр нийт 6569 тээврийн жолоочийн сорьц явуулын ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд бүгд “сөрөг” хариу гарчээ.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, “Тайван зогсоол”-д байрлуулсан тээврийн хэрэгслийг Цагаан хад суурьшлын бүсэд шилжүүлэхээр болжээ.



