Өвөрмонголчууд 50 сая төгрөгийн хандив цуглуулжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/3-2020-11-18-130547-1707282150.jpeg

Монгол улсад цар тахалтай тэмцэх, урьдчилсан сэргийлэх ажилд зориулан Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага, иргэд суралцагч оюутнууд сэтгэлийн болон эд материалын мөнгөн хандив өргөж байна.

МУИС-т суралцагч  Өвөрмонгол оюутнууд эхний удаа 7 сая гаруй төгрөгний хандивийг  гуравдугаар сарын 17 нд ЭМЯ-нд  хүлээлгэн өгсөн. Харин энэ удаа Монгол улсад  дотоодын халдвар гарсанд харамсаж байгаагаа  илэрхийлж өргөн хүрээтэй хандивийн аяныг зохион байгуулжээ.

Энэ удаагийн хандив нийт 50 сая гаруй төгрөгийг  арванхоёр сарын 04-ны өдөр УОК-т  хүлээлгэн өгчээ. Хандвийн аянд манай улсад суралцдаг Өвөрмонгол оюутнууд, суралцаж боловсрол эзэмшсэн Өвөрмонгол төгсөгчид болон ах дүү Өвөрмонголын жирийн иргэд, малчид гээд олон иргэд нэгджээ. Уг хандивийн аяныг МУИС-ийн Шашин судлалын докторын хөтөлбөрт суралцагч Уухан Жамъян,Хэл шинжлэлийн докторын хөтөлбөрт суралцагч Мита Сүмбэр, МУБИС-д суралцагч Чинзул болон "Хуван шар байр" холбооны гишүүд зохион байгуулсан байна.