ЭМЯ: Улаанбаатарт 2, Сэлэнгэ аймагт 3 тохиолдол бүртгэгдлээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/амба.jpg

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас танилцуулж байна. /2020.12.09/

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Өчигдөр таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатарт ХӨСҮТ-ийн 2 ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн бол Сэлэнгэ аймагт ойрын тохиолдлын тандалтаар 3 тохиолдол нэмж бүртгэгдлээ.  Ингээд Монгол Улсад коронавирусийн тохиолдол 893 боллоо. Үүнээс 384 хүн буюу нийт тохиолдлын 43 хувь нь эдгэрээд байгаа бол одоогоор 500 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэлээ.