Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг хаалаа
00

Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөлгөөн түр хязгаарлах шийдвэр гаргалаа. Өнөөдөр 14.00 цагаас маргааш буюу арванхоёрдугаар сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймаг, сумаас гарах хөдөлгөөнийг түр хаав. Цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.



