Нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг олгож эхэллээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/уоок.jpg

МИАТ компани өнгөрсөн сард тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр /2020.12.14/ олгох болсноо мэдээллээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 дугаарт тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчид 10:00-20:00 цаг хүртэл тээшээ авах боломжтой юм.

Иргэд "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын баруун талд байрлах "Буянт-Ухаа" карго терминалаас тээшээ авна. Хэрэв өөрийн биеэр очих боломжгүй бол өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч ирэхийг санууллаа.