Шатаж байсан гэрээс аврагдсан хүү шархаа даалгүй энджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдаа.jpg

Өчигдөр /2020.12.14/  нийслэлийн Сүхбаатар дүүргийн  гуравдугаар хороо, 44 дүгээр байрны нэгдүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 10:55 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэгджээ. 

Алба хаагчид иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минутад унтраасан байна. Уг гал түймэрт 7 настай эрэгтэй Ц, гурван настай эрэгтэй Д нар  угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд хүргэх замд  гурван настай эрэгтэй Д  нь шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ. Галын шалтааныг тодруулахаар албаныхан ажиллаж байна.

Түүнчлэн бага насны хүүхдээ гэрт нь цоожлож үлдээхгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байгаа юм.