Хязаалан гуна 1 сая, соёолон үрээ 888 мянган төгрөг байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/үхэо.jpg

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 11 дүгээр сард ат 1.1 сая, хязаалан гуна 1.0 сая, соёолон үрээ 888.7 мянга, эр хонь 159.4 мянга, эр ямаа 117.1 мянган төгрөгөөр зарагдсаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Харин Дархан-Уул аймагт эр хонь хамгийн өндөр үнэтэй буюу 226.7 мянга, Баянхонгор аймагт хамгийн хямд буюу 97.9 мянган төгрөгийн үнэтэй байв.

Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 11 дүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай шир 5.9 мянга, ямааны цагаан ноолуур кг-ын үнэ 53.6 мянган төгрөг байлаа.

Газар тариалангийн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр өнгөрсөн сард боодолтой өвсний (20кг) үнэ Баянхонгор аймагт хамгийн өндөр буюу 14.4 мянга, Дорнод аймагт хамгийн хямд буюу 5.8 мянган төгрөг байв.

Өнгөрсөн 11 дүгээр сард 25кг хивэг Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн өндөр буюу 23.0 мянга, Архангай аймагт хамгийн хямд буюу 12.5 мянган төгрөгөөр зарагджээ.