Эмэгтэй боксчид Казакстан руу нислээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/эмэгтэй боксчид.png

Монголын эмэгтэй 4 боксчин, дасгалжуулагчдын хамт Казахстан улсын Караганда хотноо  болох тус  улсын гавьяат дасгалжуулагч Г.Жарылгаповийн нэрэмжит олон улсын "А" зэрэглэлийн  тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын даргын тушаалаар, Монголын боксын холбооны баталсан төлөвлөгөөний дагуу боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид  ийнхүү тэмцээнд оролцож, мөн тус улсад хамтарсан бэлтгэл хийхээр болсон байна.
Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Х.Хайнар нарын  удирдлага дор  Тус багийн бүрэлдэхүүнд 51 кг-д М.Энхжаргал спортын мастер, 57 кг-д Э.Мичидмaa СМ, 60 кг-д М.Намуун ОУХМ, 75 кг-д М.Мягмаржаргал СМ нар багтжээ.