Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтсэн өвчтөний PCR шинжилгээний хариу "эерэг" гарчээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 18 настай эмэгтэйн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан учир онош баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд мөн л эерэг гарсан гэх мэдээлэл байна. Сэжигтэй тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээ авчээ. Өчигдөр орой БЗД-ийн эмнэлгийн орох гарах хөдөлгөөнийг хаасан бөгөөд 20 орчим хүнийг тусгаарласан байна.
Албан ёсны мэдээллийг өнөөдөр 11.00 цагт ЭМЯ-аас өгнө. Харин албан бус мэдээллээр тухай иргэн нь халдвартай тохиолдлын ойрын болон дам хавьтал биш бөгөөд шинэ голомт байж болзошгүй байна.



