НИТХ: Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
904543082_1569628764922628_8579832297600288244_n.webp

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдааны II хэлэлцүүлэг өнөөдөр /2026.11.13/ болж, Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай, Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай асуудлыг тус тус хэлэлцэн дэмжлээ.

Мөн  Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэн баталлаа.