Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр хичээллээд 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл амарна
00

Коронавирусийн халдвар дотоодод гарсан тул ЕБС, их, дээд сургуулийн хичээл цахим хэлбэрт шилжсэн.
Энэ дагуу ЕБС-ийн бүх сурагч өнөөдөр теле хичээлээ хийгээд ирэх Даваа гарагаас буюу 12 дугаар сарын 21-нээс амарна.
Нэгдүгээр улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм.
Харин их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.
БШУ-ны сайдын тушаал гарч, халдвар бүртгэгдээгүй 18 аймагт эцэг, эхчүүдийн хүсэлтийг харгалзан 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс сургуулийн орчинд давтлага өгөхийг зөвшөөрсөн.



