Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
89 хүн эдгэж эмнэлгээс гарлаа
00

Коронавирусний халдвар авсан 89 хүн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарсан байна. Эдгэсэн хүмүүсийг ХӨСҮТ-өөс Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгайлан ажиглаж, дараа нь эмнэлгээс гаргадаг гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Одоогийн байдлаар батлагдсан нийт тохиолдол 941, үүнээс 473 хүн эдгэрсэн байна. 452 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 416, хүндэвтэр 32, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.
Өнөөдрийн байдлаар:
Улаанбаатарт-163
Дархан-Уул-45
Сэлэнгэ-216
Орхон-25
Говьсүмбэр-4
Дорноговь-32
Архангай-3 тохиолдол бүртгэгдээд буй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тоо 488 боллоо. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 941 болов.



