Фото: НБЭ-ийн улирлын нээлтийн тоглолтууд боллоо

Дэлхий дахинд
UBn team
Унших: 1 мин
00
legacy:NBA/9.JPG

Nba-ийн 2020-2021 оны улирал албан ёсоор эхэллээ. Нээлтийн тоглолт Голден Стэйт Уорриорс болон Брүүклин Нетс багуудын хооронд явагдаж 125:99 харьцаатайгаар Брүүклин Нэтс илт давуу байдлаар хожлоо. Ингэснээр Брүүклин Нэтс багт бүрдсэн шилдэг хослол дэлхий дахинд өөрсдийн анхны мэдэгдлээ тун сайн хийж чадсан бол шинэ өнгө төрхтэйгээр улирлаа эхлүүлж буй Уорриорсын хувьд шинэ, хуучин тоглогчид нэгэнтэйгээ хурдан хугацаанд уусан нэгдэх шаардлагатай болохоо мэдэж авсан хожигдол байлаа.

Харин аваргууд Лос Ажелэс хотын бас нэгэн баг болох шилдэг хослолоор удирдуулсан Клипперстэй тоглож 116:109 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Ташрамд дурдахад өмнөх улирлын нээлтийн тоглолтон дээр ч дээрх хоёр баг тоглон мөн л Клипперсийн хожлоор өндөрлөж байсан.

legacy:NBA/1.jpg

Кайри Ирвинг 26 оноо, 4 дамжуулалт өгч багаа оноо авалтаар тэргүүллээ

legacy:NBA/2.jpg

Стефэн Көрри 20 оноо, 10 дамжуулалт өгч багаа оноо болон дамжуулалтаар тэргүүллээ

legacy:NBA/3.jpg

Кевин Дурант 22 оноо, 5 самбар авлаа

legacy:NBA/4.jpg

Келли Үбрэ дебют тоглолтдоо 6 оноо, 7 самбар авсан байна

legacy:NBA/5.jpg

Леброн Жэймс 22 оноо, 5 самбар авлаа 

legacy:NBA/6.jpg

Кавай Леонард 26 оноо, 2 бөмбөг таслалт хийлээ

legacy:NBA/7.jpg

Энтони Дэвис 18 оноо, 7 самбар авлаа

legacy:NBA/8.jpg

Пол Жорж 33 оноо, 6 самбар авч багаа оноо авалтаар тэргүүлжээ