Нэг хаалга-нэг шинжилгээгээр анх төлөвлөснөөс 200 мянгаар олон өрхөөс шинжилгээ авчээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 11-22 ны хороонд нийслэлд хатуу хөл хорионы дэглэм тогтоож “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. Ингэхдээ нийт 442303 өрхийг шинжилгээнд хамруулж, коронавирусийн халдварын 122 тохиолдлыг илрүүлжээ. Энэхүү шинжилгээг зохион байгуулснаар Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтыг хяналтад авсан хэмээн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар онцолж буй.
Анх энэхүү шинжилгээгээр 247673 өрхөөс шинжилгээ авна хэмээн тооцож байсан ч ийнхүү 200 мянгаар давуулан шинжилгээ хийсэн байна.
Дүүргүүд
Анх шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн өрхийн тоо
Нийт шинжилгээнд хамрагдсан өрхийн тоо
СХД
54261 өрх
86540
БГД
30676 өрх
67645
ХУД
32800 өрх
69093
ЧД
23765 өрх
42023
СБД
22861 өрх
41103
БЗД
69264 өрх
117836
Налайх
6208 өрх
10013
Багахангай дүүрэг
945 өрх
1219
Багануур дүүрэг
6893 өрх
6831



