"COVID"-ыг ялсан улсууд ба "COVID"-д ялагдаж яваа МОНГОЛ

Дэлхий дахинд
UBn team
Унших: 2 мин 44 сек
30
legacy:Амараа зураг/ковидыг ялсан орнууд/singa.jpg

Дэлхий даяар хэрэн тархсан коронавирус цар тахалтай улс орон бүр тэмцэж буй. Цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй арга хэмжээ авч, халдварыг амжилттай даван туулсан(туулж буй) улс орнуудыг танилцуулж байна. 

legacy:Амараа зураг/ковидыг ялсан орнууд/israel.jpg

1.ИЗРАИЛЬ

Израиль улс нь коронавирусний эсрэг хамгийн шилдэг тэмцэгц улсаар тодроод буй. Нийт хүн амынхаа 60 хувь орчмыг бүрэн дархлаажуулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа Израиль улсын иргэд амны хаалт зүүх шаардлагагүй болсон анхны орон юм. Энэ үзүүлэлтээ цаашид ч хадгалсаар байх бөгөөд энэ оны сүүлээр иргэдээ дахин дархлаажуулах ажлыг зохион байгуулах талаар тус улсын Засгийн газраас мэдэгдсэн байна.

2.СИНГАПУР

Сингапур улсад өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр эхний тохиолдлууд батлагдаж хоёр сарын дараагаар оргил үедээ хүрч өдөрт 1000 орчим тохиолдол илэрч байсан хэдий ч тохиолдлын тоо аажмаар буурсаар наймдугаар сарын эхэн гэхэд бүрэн намжжээ. Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 60865 хүн халдвар авсан хэдий ч 60540 хүн эдгэж нийт халдвар авсан хүмүүсийн 99.4 хувь нь эдгэжээ. 

legacy:Амараа зураг/ковидыг ялсан орнууд/wuhan china.jpg

3.БНХАУ (УХАНЬ ХОТ)

БНХАУ-ын Ухань хотод коронавирусний халдварын анхны тохиолдлууд бүртгэгдэж байв. Харин өнөөдрийн байдлаар тус улс нь коронавирусийг ялан дийлсэн цөөн хэдэн улсын нэгэнд тооцогдож байна. БНХАУ-ын хувьд халдварын цар хүрээг ердөө сар хүрэхгүй хугацаанд хумьж чадсанаараа дэлхийд гайхагдаж байв.

legacy:Амараа зураг/ковидыг ялсан орнууд/new zealand.jpg

4.ШИНЭ ЗЕЛАНД

Таван сая орчим хүн амтай Шинэ Зеланд улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын нийт тохиолдол ердөө 2599 буюу нийт хүн амын 0.05 хувь нь халдвар авсан ба 2500 орчим хүн эдгэжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард улс даяар хөл хорио тогтоон тухайн хугацаанд халдварын эсрэг хариу арга хэмжээг даруй авч чадсанаар цар тахлыг амжилттай даван туулсан байна.  

legacy:Амараа зураг/ковидыг ялсан орнууд/taiwan.jpg

5.ТАЙВАНЬ

Тайвань улсын хувьд нийт 23 сая гаруй хүн амтай хэдий ч өнөөдрийн байдлаар 1078 коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн буюу нийт хүн амын ердөө 0.004 орчим хувь нь халдвар авсан байна. Мөн халдвар авсан 1078 хүний 1038 нь эдгэсэн үзүүлэлттэй. Нийт хүн амын дунд халдварын тархалтын хувиар хамгийн бага үзүүлэлттэй буюу коронавирусийг дотооддоо алдаагүй Тайвань улсыг дэлхий нийтээр шагшин магтаж буй. 

legacy:Амараа зураг/хөлхориоо.jpg

Гэтэл Монгол...

Гэтэл Монгол орны хувьд хагас жил гаруй хугацаанд халдварыг дотооддоо алдалгүй барьсан хэдий ч өнгөрсөн оны 11 дүгээр сард анхны дотоодын халдвар илэрч түүнээс хойш өдийг хүртэл халдварын тохиолдол өдөр өдрөөр өссөөр буй. Халдварын тохиолдол өсөхийн хэрээр нас баралт мөн ихсэж, нэг сая хүн тутамд илэрсэн халдварын тохиолдлын хувиар дэлхийд тэргүүлээд эхэллээ. Уг нь вакцинжуулалтаараа азидаа, цаашлаад дэлхийд тэргүүлнэ гэсэн бадрангуй зорилт тавьсан ч вакцин ч үгүй, халдвараа хумьсан ч юмгүй хөл хорионд сууцгааж байна.

5 их наяд төгрөг зарцуулчихсан хэрнээ таван ширхэг оргүй, улсаараа дундаа хоёр, гурван амьсгалын аппараттай, вакцин хийх хөргүүрийн хайрцаггүй гээд бидний өнгөрсөн нэг жилийн хугацаанд бэлдсэн бүх бэлтгэл шоунаас хэтэрсэнгүй. Өнөөдөр үүнийх нь горыг иргэд амиараа төлж, эмч нар хөлс хүчээрээ барагдуулж сууна. Улс орнууд эхнээсээ ковидоос салж байхад, манай яг "гоё" голомтолж байна даа. Нэг л өдөр энэ дээд талын жагсаалт руу орно гэж найдахаас өөр зам үлдсэнгүй. Гэр гэртээ байж халдвар хамгааллын дүрмүүдээ ягштал мөрдөхөөс өөр "вакцин" өнөөдөртөө бидэнд алга. Ковидтой зарласан энэ "дайн"-аас бид ялагдаж дуусах юм уу, ялж дуусах юм бүү мэд. Одоогоор төр засаг маань ямар нэгэн итгэл төрүүлэх чиг баримжаа, зам жим гаргаагүй л байна.