С.Ганбаатар: МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсье

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/ганбаа МАХН.jpg

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө МАХН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаярт хүлээлгэн өглөө. 

"С.Ганбаатар миний бие 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр МАХН-д гишүүнээр элссэн. Монгол улсын Үндсэн хууль, улс төрийн намын тухай хуулинд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр гарч буйгаа үүгээр албан ёсоор мэдэгдэж байна. Өргөдлийг минь хүлээж авна уу" гэв.

Мөн тэрбээр "Эрх баригчидтай хамтарч тэмцэж байсан, бие биедээ хань болж, дэм болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг сандаалж суусан Монголын баялагийг цусалж идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргалаа" гэв.