ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэл хадгалах агуулах ашиглалтад орно

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/хөсүт био.jpg

  ХӨСҮТ-ийн вакцин, био бэлдмэлийг хадгалах, хүйтэн хэлхээний үндэсний төв агуулахын өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Тус агуулахад +2-8 градус, -15-25 болон -70 хэмийн градуст зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм.

  Вакцины хадгалалт тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уг агуулах баригдаж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. ХӨСҮТ-ийн хэмжээнд хүчилтөрөгчийн нөөцийг бүрэн хангаад зогсохгүй өдөрт 125 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, бусад эмнэлэг, шаардлагатай газруудыг нөөцөөр хангах үйлдвэр болно.