Тээврийн жолоочоос халдвар илэрч, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/жолооч.jpg

  Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоор дөрөвдүгээр сарын 30-нд гарах тээврийн жолооч нарыг БНХАУ-ын талд PCR  шинжилгээнд хамруулахад нэг жолоочийн шинжилгээний хариу эерэг гарч нүүрс, зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ.

  Боомтын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас зогссон ба тавдугаар сарын 1-нээс нүүрс тээврийн уртын татан авалтыг зогсоосон байна. Одоогоор монголын талын шинжилгээний эцсийн хариу гараагүй байна.