Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ханх суманд 6.3 магнитудын газар хөдлөлт боллоо
00

Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдөр 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдлээ.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат “Сая 16:46:39 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тэр хавьдаа нэлээд хүчтэй мэдрэгдсэн. Чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдлээ” гэв.



