Хэнтий аймгийн Норовлин суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/түймэр.jpg

  Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Сэвэлжит” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны 09:22 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.

  Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адрага сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон Норовлин сумын иргэд, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:30 цагт цурамд оруулж, тавдугаар сарын 3-ны 10:10 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 484 га талбай шатжээ.