Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 4 сек
00
legacy:Амараа зураг/батцэцэг оху/188003476_476099286825872_5441006338233270821_n copy.jpg

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авч, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв.

legacy:Амараа зураг/батцэцэг оху/193678558_877377506151355_4760091254199302189_n copy.jpg

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр болох гэр музей”-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.

legacy:Амараа зураг/батцэцэг оху/192790985_821971928724781_177082833846598095_n copy.jpg

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Улаан-Үд хотноо хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсад айлчлал хийхийн зэрэгцээ Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцох юм.

legacy:Амараа зураг/батцэцэг оху/187560134_499081337905176_91796686129671828_n copy.jpg