Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Эхнэрээ зодсон УИХ-ын гишүүн М-г цагдаагийн байгууллага шалгаж байна
НийгэмUBn teamУнших: 1 мин
10

Өнөөдөр үүрийн 04.00 цагт цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн М эхнэрээ зодсон гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж, шалгалт хийжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгаж байна" гэх тайлбар өглөө. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Харин эхнэрийнх нь гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.



