МҮБХ: "Бүх цэргийн наадам-"ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т дахин гаргана

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 27 сек
150
legacy:2025/06/199387206_1481078908950712_3342824492568233874_n.jpg

Монгол Үндэсний бөхийн холбоо “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т гаргаад байжээ. Гэвч УОК-оос өчигдөр хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй...” гэж заасны дагуу хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т дахин гаргахаар болсон байна.

Энэ тухайгаа "Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Улсын Онцгой Комиссоос 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан “... 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана...” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан. МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Таван толгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой Комисст 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр хүргүүлж зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “...Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй...” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно. Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно" гэжээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • E
    ee naadam hereggyi ee2021/06/25

    ene hetsyy yed naadam olomn hyn tsugluulah hereggyiee.ersdel ondor bn.emch emnelgiihenee bodii.tsalingiin nemeh iumsan

  • U
    unshigch2021/06/18

    manai , mongolchuud bolon ard tumenuud , uher mongol yum uu, albaar ingeed , geed baiy gesen teneg bodlogo gargaad baigaa muu. Naadamiin jagsaal , naad Covid - ustgaad , daraa n naaduulaa hii. Odort ochnoon hun burhan bolood baih ch n. teneg gehed denduu bn.archaatai , uhaantai baigaa ch ee.

  • Ү
    үхдэл дагуулсан ерөнхийлөгч2021/06/18

    тусаад л үхээд л байждээ. Үхдэл дагуулсан ерөнхийлөгчийн сонгуулаас хойш хүний үхэл 400 давлаа

  • Б
    Билэгсайхан2021/06/18

    Юу нь бүх цэргийн наадам вэ 5-с дээш хүн цугларч болохгүй гээд байхад барилдах вэ 1,5-2 метр зайтай удаан хугацаанд нэг дор байж болохнүй гээд байхад МҮБХ-ны удирдлага ялангуяа Магалжав яах гээд байгаа юм бэ болон энэ бөхчүүд цолгүй бол болохоо байчихаад байгаа юу Ард түмэн ажил албаа хаалгаад гүрийгээд байхад бөхчүүд амар хялбар мөнгө олох гээд байгаа нь буруу шүү халдвар тархвал МҮБХ бөхчүүд хариуцлага хүлээхгүй эмч эмнэлгийн ажилчид л бүх ачааг нуруундаа үүрнэ Төсвөөс үргүй зардал гарна Та нар төлөхгүй шүү Магалжав Өсөхбаяр нараа Тэгээд ч цолны найраа болно доо

  • З
    зочин2021/06/18

    цолтой бөхчүүд ажил хийнэ гэж юу бхав дээ.хувь,хувьсгалын байгууллагуудаас зүгээр мөнгө авч энд тэнд хор найруулаад л явж бгаа биз дээ.Тэднийг үзэх хүсэлтэй хүн хэр олон бол.

  • З
    зочин2021/06/18

    Бөхчүүдийн цолны бизнес хорионы үед зогссон Аймаг сумдын наадам болохгүй болохоор үхлээлдээ Энэ улсын цолны ханш замаа алдтал өссөн байхаа Наадмаар олон цолтон төрөндөө харамсамаар юм Монгол төрөө гэж

  • З
    ЗОЧИН2021/06/18

    БӨХИЙН ЦОЛ ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ

  • З
    Зочин2021/06/18

    Дөргүй бух гэдэг үг байдаг байх-аа

  • Z
    Zochin2021/06/17

    болиоч ээ,юун наадам

  • Z
    Zojin2021/06/17

    Manaljaw aa chi arai denduu shunaltai ymaa bolohgui ewjin ih bn geheer hiine geed baidag dandaa shu muuhai hun ymaa ene sar shineer bas hiine ged dairaad bsn shuu de muu hun ym daa shunal n ih

  • Z
    Zojin2021/06/17

    Ene heden darwaasam heden behjuud yah ged bdg ym be manaljaw korono h baihad zaawal tom naadam hiine gej dairaad baidag n ymar ujirtai ym be tcagaan sariig bas hiine geed dairaad bsn atd timnii esreg dandaa dugarj baih yma eniig boliulaajee aw hayajee eserguu ymaa ene

  • З
    Зочин2021/06/17

    Энэ хэдэн эргүү бөхчүүд яах гээд байгаа юм бэ? Улс орон даяар гамшиг нүүрлээд байхад. Ерөөсөө энэ жил наадам бүү хий. Бөх битгий барилдуул.

  • Г
    Гончиг2021/06/17

    Мөнгө олохболомж гээд шээс нь гоожлоо. Зовлогонуудыг ноцолдохыг бүү үзэцгээ. Цар тахлын үед халдвар хамгааллын журмаа сахи гээд байхад энэдопингийн үүр гүзээнүүдийг бүү тооцгоо

  • И
    Иргэн2021/06/17

    Жил бүр нэг цэргийн арслан заан начин мөнгөөр төрдөг түүнийгээ л үгүйлээд байна даа, за их шударга барилдлаа гэхэд хурц арслан төрнө

  • З
    Зочин2021/06/17

    Хорио цээрийн үед яах гээд байдаг новшнууд вээ. Энэ баяр наадам бүүр хэтэрлээ монголд,үүнийг хууль гаргаж хорихгүй бол хэн дуртай нь баяр наадам зохион байгуулдаг болж.