Д.Цэцгээ: Ж.Мөнхбат амин хайртай охиныг минь удаа дараа зоддогийг охин минь нууж, шаналж явсан байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:post/6 сар/6,17/202140709_523593012172432_6811593093912688845_n.jpg

УИХ-ын гишүүн М эхнэрээ зодсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст УИХ-ын гишүүн М эхнэрээ зодсон гэх дуудлага ирж, хэргийг тус цагдаагийн газар шалгаж эхэлсэн байдаг. Хэдийгээр энэ талаарх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдсэн ч ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өгөхөөс татгалзаж, энэ асуултад хариулт өгөхгүй хэвээр байгаа юм.

Тэгвэл Ж.Мөнхбатын эхнэр Б-гийн ээж Д.Цэцгээ гэх эмэгтэй өөрийн цахим хуудаснаа "УИХ-ын гишүүн Жамъянгийн Мөнхбат эхнэр, гурван нялх хүүхдийнх нь ээж, миний амин хайртай охин Б-г удаа дараа зоддог нь үнэн боллоо. Охин минь гурван хүүхдээ бодоод аав, ээж, ах, эгч, нартаа ч хэлээгүй шаналж явсанд нь би мэдээгүй явсандаа харамсаад баршгүй. Хаалгаа цөм өшиглөж эвдсэн, одоо ч хаалганууд нь эвдэрхий хэвээрээ байгаа. Одоо би эцсийн амьсгалаа хураатал тэмцэн, өмгөөлж хамгаална Хайртай шүү охиндоо" хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэхүү мэдээллээ нуун дарагдуулахын тулд ихээхэн хичээж байгаа гэх мэдээлэл ч үнэний ортой бололтой. Хэвлэлд мэдээллээ нээлттэй өгөх ёстой Цагдаагийн хэвлэл мэдээллийн төв бусад асуудалд хамгийн түрүүнд гарч ирээд мэдээлэл өгдөг хэрнээ эрхэм гишүүний асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзаж, зугтсаар байна.

legacy:post/6 сар/6,17/цэцгээ.jpg
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    bathuu5 жил өмнө

    huuliin daguu arga hemjee aw iim ymnuud yaj ywaad deer garchihdag bn aa

  • З
    Зочин5 жил өмнө

    Зөв зөв охиноо наад ярагчингаасаа эртхэн салгаж аваа тэгээд наад ярагчингаас хуулийн дагуу нөхөн ологвор аваад салагсан нь дээр дээ. Эхнэр нь ч гэсэн насаараа энэ муухай амьтанд зодуулаж дээрэлхүүлэж явсанаас эртхэн салж эрх чөлөө гэдэгийг мэдэрээ хүний нас богинохон шүү эмэгтэй минь . Сайхан хайр хань хажуугаар л яваад байдаг ум шүү

  • Z
    zochin5 жил өмнө

    BUGD AIDASTAI amidardag, 3 chuuched n buurch ich aidastai, ter echner n bas l aidastai , ene erchem gischuun Monchbat ymarch uls toriin medleggui cherrulch dogschin gar schuudee

  • З
    зочин5 жил өмнө

    зөв зөв. олон нийтийн танил бас зарим ухамсартай мэт хүмүүс худал дүр эсгэж зодож танхайрна. Өөр бусад нь охин хүүхдээ ч баячуудад зарах хүсэлтэй байдаг. жишээ нь тэр монгол газрын мянганбаярт охидоо өгч байсан эх эцэг бол хөгшин өвгөнд охидоо өгч байсан шившивтэй

  • Y
    yanag golog we5 жил өмнө

    pizdaag al