Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадад алхах цэргүүд бэлтгэлдээ гарчээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин 38 сек
130
legacy:post/6 сар/6,17/200227970_2923549054585979_7286683138336022423_n.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх энэ сарын 25-ны морин цагт тангараг өргөхөөр болоод буй. Тангарагийн өдөр цэргийн ёслолын жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар бэлдэж буй нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Учир нь цар тахлын энэ цаг үед бөөгнөрөл үүсгэх арга хэмжээг зохион байгуулж байгаа нь халдварын тархалтад нөлөөлнө, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй гэчихээд өөрсдөө зохион байгуулж байна гэх шүүмжлэл их байгаа юм.

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг дэмжээд байгаа. Энэ дагуу Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадад оролцох цэргүүд бэлтгэлдээ гарч, өдөр бүр ёслолын жагсаалд бэлдэж байгаа юм.

Мөн энэ талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад “Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа УИХ болон ард түмэнд хандаж үг хэлнэ. Үүний дараа Д.Сүхбаатарын талбайд цэргийн парад болно. Парадад оролцох цэргийн албан хаагч нар бэлтгэлдээ гарсан. Үндэсний батлан хамгаалахын их сургуульд бэлтгэл сургуулилалт явагдаж байгаа. Цэргийн парадад оролцох цэргийн албан хаагч нарын тоог хэлэх боломжгүй. Бид чиглэлээ аваад ямар бүрэлдэхүүн алхахаа тодорхойлно" гэлээ.

Сануулахад, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдрөөр төв талбайд болох Цэргийн ёслолын жагсаалд 37 салбарын 3200 цэргийн алба хаагч оролцоно.

Мөн Монгол цэргийн гурван үеийн төлөөлөл болсон морьт цэргийн гурван салбар оролцуулахаар төлөвлөж, агт морьдыг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас татаж буй. Цэргийн техникийн ёслолын жагсаалыг жанжин Д.Сүхбаатарын талбайд болон Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд дугуйт, гинжит техник гэсэн ялгавартайгаар тус тус зохион байгуулна.

Одоогийн байдлаар нэгдсэн бэлтгэлийг Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн байрлалд эхлүүлсэн бөгөөд байлдааны нисдэг тэрэг оролцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн Цэргийн ёслолын жагсаал нь түүхэн ойнууд давхцаж байгаагийн дээр цэрэг, техникийн ёслолын жагсаалд оролцож байгаа цэргийн алба хаагч, техникийн тоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Үүнээс гадна эмэгтэй цэргийн алба хаагчдын таван салбар оролцож байгаагийн дээр Дотоод хэргийн их сургуулиас анх удаа эмэгтэй салбарын алба хаагчдыг оролцуулах аж.

legacy:post/6 сар/6,17/199492822_862922431238963_1260768368019893919_n.jpg
Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Ц5 жил өмнө

    Яаж ухаанд нь ухнаагийн хүү үххээрээ ажил ч хийч үзээгүй хүнд саналаа өгдөг байнаа

  • I
    Irgen5 жил өмнө

    Songuuli bolood egch.avch l bdg.Ylsan gd bga Huukiig chin MGLchuud huleej avahgui ymar ih hel amtai bn ve.Eeree tsahimaar metgeltsej chadahgui zugtaagaad.Ard tumniig tsahim naadam hii gj ichdeggui amitan ve.Naadmiin mungiig ard tumend.Emnelegiin baiguullagt taraaj eg.

  • З
    Зочин5 жил өмнө

    Цахимаар наадна гэж хачин сонин юм сэдэж байхаар ёстой Цахимаар Ерөнхийлөгчийнхөө тангарагийг өргөөд хэлэх үгээ хэлээд элдэв парат жагсаалгүй соёлтой даруухан, цаг үеийн байдлыг дүгнэж мэдэрч зөв мэдрэмжтэй бгаачээ шинээр сонгогдсон Ерөнхийлөгчөө. Эх орон чинь цар тахлын гамшгийн байдалд орчихоод бна. Ард түмнээсээ тасарчихсан юм уу

  • З
    Зочин5 жил өмнө

    Сүрсүх одоо юу хийх гээд байна.аа Арлын наадмаар парадыг тун цөөхөн явуулдаг байж МАН-гарууд сүр хүчээ үзүүлж байгаа юм болов уу? Энэ сүр хүчээ Корлна гийн эсрэг үзүүлчих дээ

  • З
    зочин5 жил өмнө

    энэ одоо маш хурдан үхэж далд ороосой

  • П
    пиис5 жил өмнө

    энэ хүн ард түмний төлөө хэзээч өөдтэй юм хийхгүй ухаан нь ч хүрэхгүй давжаа сэтгэхүйтэй

  • З
    Зоригт5 жил өмнө

    Дуоаараа еөк гарахнээ

  • I
    irgen5 жил өмнө

    Songuuli hereggui.esvel hoishluul gj olon tumen ih helsen Daanch toogoogui.Erh medel alban tushaal l heregtei gj zutgesen.Odoo 100 jil.Naadam ogt hereggui gd bn.76.EK iin naadam.ih tengert zoog barih uom bn l daa.Hurelsuh gants udaa ard tumnii tulee uhaan zarahgui uom bhdaa.

  • B
    Bzhsh5 жил өмнө

    Zailaaacheee uheecheee hurelsuhee

  • З
    Зочин5 жил өмнө

    Олигтой ёсолж ч чадахгүй зэвүүн гар.ард түмний амийг хөсөрдүүлж еөк болсон

  • З
    Зайл5 жил өмнө

    Та нарыг дарамтанд байлгана шүү гэдгээ харуулж байгаа юм биз дээ нэг л их цэрэг цагдаа болж жүжиглэдэг новш үүнийг сонгосон эмээ өвөө нартаа гутралаа та нар залуудаа туулсан гутамшигт нийгмээ ач зээлээ дахин бэлэглэлээ

  • Y
    yanag golog we5 жил өмнө

    zailaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  • А
    ариунбаяр5 жил өмнө

    хүк идда нээрээ зайл