Говь-Алтай аймгийн Засаг дарга өвчин зовлонгүй зуны төлөө ерөөл өргөж, гэгээнтэнг нутагтаа урьжээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
30
legacy:post/6 сар/6,17/196668541_490623732207911_6973096532894918094_n.jpg

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалантай хамт Наробанчин гэгээнтэнд бараалхажээ. Улмаар түүнийг энэ сарын 26-наас нутагтаа залахаар болсон тухай өөрийн цахим хуудсаар мэдээлжээ. Тодруулбал, "Б.Энх-Амгалан гишүүнтэй хамт Наробанчин гэгээнтэнд бараалхаж 6-р сарын 26 наас Алтай нутагт залахаар боллоо. Алтай нутаг минь өвчин зовлонгүй, зун зуншлага сайхан байхын ерөөл өргөлөө" гэжээ.

Сануулахад, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтайгаас нэр дэвшиж, УИХ-д ялалт байгуулсан юм.

legacy:post/6 сар/6,17/Capture.JPG