Дархлаажуулалтын цэгүүд ӨНӨӨДӨР АЖИЛЛАХГҮЙ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/1.jpg

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй гэдгийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дархлаажуулалтын цэгүүд маргаашаас хэвийн ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр

I тунд 844,

II тунд 807, нийт 1,651 иргэнийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 103.1 хувь буюу 982,894 нь I тунд, 91.1 хувь буюу 868,360 нь II тунд хамрагдаад байгаа юм. Мөн нийт 1,646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10,691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.