Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцох зарлигийг Экс Ерөнхийлөгч гаргажээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
100
legacy:post/6 сар/6,24/209474894_1697791880429261_3741475860623347511_n.jpg

Өнгөрөгч 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарч байв. Тиймээс гурван шатны шүүхээс Б.Махбалд 13 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн байдаг.

Харин түүнийг Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхээ дуусахаасаа өмнө Б.Хурц нарын 13 хүнд уучлал үзүүлж сулласан. Харин эдгээрээс гадна нэг зарлиг тусад нь гаргасан нь ялтан Б.Махбалын эдлээгүй үлдсэн ялын 25 хувийг эдэлсэнд тооцсугай" гэсэн зарлиг гарсан байгаа гэлээ.

Сануулахад, Б.Махбал нь 2018 оны наймдугаар сараас хойш цагдан хоригдсон бөгөөд эдгээр нь ял эдэлсэн хугацаанд тооцогддог юм. Тэгэхээр Б.Махбал өнгөрсөн хугацаанд 3 жилийн хорих ял эдэлсэн бол түүнд эдлээгүй 10 жил үлдэж байна. Үүний 25 хувийг эл эдэлсэнд тооц гэвэл түүнд эдлээгүй 7.5 жилийн ял үлдэж байгаа гэх тооцоолол гарч байгаа юм.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Махбалын үлдсэн ялыг Баттулга биеэрээ эдлэж барагдуулна гэсэн.

  • M
    Munkh5 жил өмнө

    Ene muu t1 sda ard tumen bidnii agmaduudiin bosgoson uildveruudiige butsaagad ugchuh chadahgui l de zugeer l neg zolbin bolovsrol bhgui naimaachun

  • З
    Зочин5 жил өмнө

    Жонхууг хамт хорих гэмт хэрэг үйлдсэн. Албан тушаалаа урвуулан гэдэг чинь энэ!

  • Ж
    Жэнко5 жил өмнө

    Хахуул нь багадсан байна 25%-д тэнцүү байж

  • Х
    худалч ерөнхийлөгч5 жил өмнө

    Баахан хүн шагнадаг ажлаас өөр юу хийсэн хүн бэ ерөнхийлөгч байхдаа коронад үед ямар арга хэмжээ авсан бэ?

  • Б
    Батлага5 жил өмнө

    Энэ Баттулгын балаг дуусахгүй юмаа

  • Z
    Zochin5 жил өмнө

    Araichdee

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    ХҮНИЙ АМЬ НОХОЙНЫ АМЬНААС ДОР БОЛЖДЭЭ. АЙМХХР ЮМ. ЭСВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИНЙН ХАНЬ ХАМСААТАН ХҮН АЛЖ БОЛНО ГЭЖ ХУУЛИНДАА ШУУД ЗААМААР ЮМ.

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    ТЭГВЭЛ АЛЦГААГААД Л БАЙ.

  • З
    зочин5 жил өмнө

    МОНГОЛ Улс гэмт хэрэгтэй холбогдсон Өндөр албан тушаалтантайгаа хариуцлагаа зөв тооцдог ЦАГ Ирэх байх гэж НАЙДЬЯ...