Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Эрдэнэ: Дээд шүүх М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэлгүй гурван удаа буцаасан нь Х.Баттулгатай холбоотой
00

УИХ дахь АН-ын гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийж, С.Эрдэнийг долдугаар сарын 09-ний дотор АН-ын тамгыг хүлээлгэж өгөхийг шаардсан. Харин энэ асуудалд АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр “Ардчилсан намын үндсэн дүрмийн 3.10-т заасны дагуу дараагийн Ардчилсан намын дарга М.Тулгатад шилжүүлэхээр Улсын дээд шүүхэд гурван удаа хүргүүлсэн ч буцаагдсан. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүний заавраар энэ зүйл хийгдсэн. Харин одоо тэр зүйл байхгүй болсон учир одоогийн УДШ хууль дээдлэх зарчмаар ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.



