З.Дашдаваа: АТГ үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт онцгой анхаарч, эрчимтэй шалгаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 19 сек
70
legacy:ATG/213560808_321137349611000_7160817908515101476_n.jpg

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АТГ-ын дэд даргын томилгооны сонсголыг хийж байна. Нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих гээд 22-ийн 10 яг танай байгууллагад хамгийн том зэвсэг болох заалт байгаа юм. Авлига авсан, өгсөн, албан тушаалаа урвуулан ашигласныг нотлоход хэцүү. Энэ заалт болон татварын заалтаар албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энүүгээр л хөөгөөд байвал төрийн албан тушаалыг урвуулан ашиглаад, хөрөнгө мөнгөтэй болчихсон ч түүнийгээ ашиглаж чадахгүй болчихно. Нэгэнт ашиглаж чадахгүй бол энэ хүн энэ хөрөнгөний хойноос хөөцөлдөхөө болино. Дэлхий даяараа авлигатай тэмцэж байгаа гол зүйл заалт чинь энэ шүү дээ"

ХЗБХ-ны дарга С.Бямбацогт "Авлига авчихсан, хууль зөрчсөн, хулгай хийсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хөрөнгөө ашиглах, эзэмших эрхгүй болгочихвол авлига авахаа байчихна. Үүнд АТГ-ын дарга З.Дашдаваа тайлбар өгнө үү"

АТГ-ын дарга З.Дашдаваа "Манай байгууллага 43 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг хянаж байгаа. Бид үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг араас эрчимтэй хөөцөлдөж байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шалгахад нэг хүндрэлтэй асуудал байдаг. Шалгалтын ажиллагаа явуулахад, жишээ нь Дондог гэх хүний байр Сүрэн гэдэг хүний нэр дээр байдаг. Тиймээс ашиг бүртгэгч гэх асуудлыг яримаар юм билээ. Бусад орнуудад байдаг. Тиймээс тухайн эзэмшиж байгаа хүнийг нь ашиг бүртгэгч гэдгээр эрүүгийн хариуцлагад татаад явах хууль эрхзүйн гаргалгаа бололцоо байдаг юм билээ. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудалд онцгой анхаарч, ажлаа нэлээн эрчимжүүлж байна. Энэ жил гэхэд гомдол хянан шалгах хэлтэст төрийн албан хаагчид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 600 гаруй гомдол ирсэнийг шалгаж, 40 гаруй хэргийг нь татсан байгаа" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • S
    svin5 жил өмнө

    Үндэслэлгүй хөрөнгөжсөн хамгийн том жишээ нь Хүрэлсүх байна. Энэ хүн ямар бизнес хийж ийм баян болсоныг шалгаад мэдээлээдэхээч.(чадвал)

  • B
    Baasanjav Solongo5 жил өмнө

    Toriin uilchilgeenii baiguulagad ajilladag yusgai meregjliinkhnii tetgelegt oron suutsniikhaa mongiig shiljuuleed oron suuts bolgoson chin oor baiguulagad ajilladag khun zuvchuulj avsaniig ni shalgaad ezend ni oguulj chadakhgui l bna sh dee. Yana daa . Yaj khun shig ajillaj yalaa alj surakhiin boloo.

  • А
    Ахмад инженер5 жил өмнө

    Та нар чадахгүй шүү дээ. Адилхан ч юм билүү хэн мэдлээ.

  • Б
    Бо5 жил өмнө

    Мэдээ нийтлэгч нь бичсэн юмаа хянаачээ ашиг бүртгэгч гэж яриагүй ашиг хүртэгч гэсэн санагдах юм хэхэх

  • З
    Зочин5 жил өмнө

    Намын нэрээр албан тушаал авсан нөхдүүд их хөрөнгөжиж бна аа. Төрд 30 жил ажиллаад тэтгэвэртэй л салж байхад тэд 3 жил ажиллаад л хэд хэдэн байртай болж бна даа хө

  • Б
    Батаа5 жил өмнө

    Ажил хийж бгаа тань огт мэдрэгдэхгүй бна иргэдэд. Бнгын ажлын үр дүнгиин мэдээгээ мэдээлж байлдаа.

  • З
    Зочин5 жил өмнө

    Та нарт иргэд олон удаа хандсан гэсэн. Бадeлхан гишүүнд юу ч хийж чадахгүй юм бналээ