Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хэнтийн нөхөн сонгуулийг аравдугаар дугаар сарын 10-нд товлолоо
00

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 67.6 хувь нь дэмжсэн тул батлав.
Ингэснээр ирэх аравдугаар сарын 10-нд Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Тодруулбал, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул тус тойрогт дахин сонгууль явуулж байгаа юм.



