ЭМЯ: Эмнэлгүүд иргэнд үйлчилж, тусламж үзүүлж байгаа тоогоороо санхүүжилтээ авах тогтолцоо хэрэгжиж байгаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин 58 сек
10
legacy:post/7.8/186534130_1834856360017610_8403845985038154050_n-1024x682.jpg

Чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/; хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эмч, эрүүл мэндийн ажилтнууд гадаа суулт хийгээд 8 хонож байна. Эмч нарын цалинг хоёр дахин нэмэгдэх асуудал шийдэгдээгүй байна. Надруу 300 гаруй эмч мессеж бичиж байна. Төсвийн тодотголоо аль ч шатнаас буцааж татах боломж Засгийн газарт байгаа. Тиймээс эрүүл мэндийнхээ салбарын эмч ажилчдын тэмцлийг үл ойшоох болохгүй. Тэднийг үл ойшоовол цаг наргүй ажиллаж байгаа энэ хүмүүсийн амьдрал хэцүүдэх нь. Цалинг нь дэмжихгүй бол ковид хүндэрнэ. Тиймээс төсвийн тодотголдоо нэмэх шаардлагатай"

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг "Өчигдөр бид үйлдвэрчний эвлэлийнхэнтэйгээ ширээний ард сууж хэлэлцээр хийсэн. Ерөнхийдөө 2021 оноос хэрэгжиж эхэлж байгаа салбарын шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу орсон. Эрх зүйн хувьд эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлсэнийхээ хэрээр санхүүжилтээ авна. Хэдий чинээ олон иргэдэд үйлчилж, тусламж үзүүлнэ, тэр хэрээрээ санхүүжилт нь нэмэгдэж, улмаар ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг нээж өгсөн. Өчигдрийн хэлэлцээрээр цаашдаа ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, гурван саяд хүргэхийн төлөө хамтран ажиллах санал бичигт гарын үсэг зурсан. Эмнэлгүүд эмч, ажилчдынхаа цалинг нэмж эхэлсэн. ГССҮТ 20 хувиар, ХӨСҮТ 20-30 хувиар гэх мэт нэмэхээ ЭМЯ-нд мэдэгдсэн байгаа"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Таныг ярьж байгаатай зэрэгцээд эмч нараас худлаа ярьж байна гэсэн мессеж ирж байна. Энэ бол эрүүл мэндийн ажилтнуудын суултыг зогсоох гэсэн нэг арга. Төсвийн тодотгол батлагдаа л бол цалин нэмэх асуудал худлаа болно" гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар хэлэлцсэн. 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлье гэдэг санал гарсан гэдэг бол худлаа. Мөн бид жаахан бодитой баймаар байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа. Ковидын үед бодит байдал яаж байна гэхээр, бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд зөвхөн коронагийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байгаа болохоос бусад хамар хоолой, бөөр гэдэг ч юм уу бусад өвчлөлийн ачаалал бага. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ. Энэ бол цэвэр зохицуулж болох асуудал гэж харж байгаа" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    Чимэг5 жил өмнө

    5ам бүлтэй айлын 4хүн нь өвдөөд эдгэрсэн 11дэх хоногт нь хавьтагч гэж үзээд 6 настай хүүхдээс хамраас нь шинжилгээ авсан. Өрхийн эмнэлгээс 2удаа яаж бна гэж асууснаас өөр зүйлгүй байж байчихаад бид нарыг гайгүй болж бна гэж хэлэнгүүт л маргааш өглөө нь шинжилгээний хариу сөрөг гэсэн зурвас (утсан дээр )ирж бга юм даа. Хэнээс хэзээ авсан шинжилгээний хариу юм бүү мэд би л лав шинжилгээ өгөөгүй. Сонин юм шүү. Бие муутай зүрхний хэм алдагдаад өрхийн эмнэлэгтэй холбогдох гэсэн утсаа авахгүй эсвэл авчихаад шууд тасалчихсан 70 гаруй удаа залгаад холбогдож чадаагүй. Тэгсэн мөртлөө гэнэт би шинжилгээ өгч хариу нь сөрөг гарчихсан байдаг гайхмаар шүү. Тэд ингэж л хүнийг эмчилсэн шинжилгээ авсан гэж мөнгө авдаг юм бна л даа.