Ч.Хүрэлбаатар: Эмч нарын цалинг нэмбэл бусад төрийн албан хаагчдаа яах вэ

Улс төр
Turbat
Унших: 2 мин 19 сек
180
legacy:Hurelbaatar gishuun/111111 copy.jpg

Чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/; хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Хурлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эмч нарын цалинг төсвийн тодотголдоо нэмж тусгах шаардлагатай" гэсэн саналыг хэлэв. Харин үүнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрхэмбилэг "Ерөнхийдөө 2021 оноос хэрэгжиж эхэлж байгаа салбарын шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу орсон. Эрх зүйн хувьд эмнэлгүүд тусламж үйлчилгээ үзүүлсэнийхээ хэрээр санхүүжилтээ авна. Хэдий чинээ олон иргэдэд үйлчилж, тусламж үзүүлнэ, тэр хэрээрээ санхүүжилт нь нэмэгдэж, улмаар ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг нээж өгсөн" гэх тайлбарыг өглөө.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Төсвийн тодотголыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар хэлэлцсэн. 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлье гэдэг санал гарсан гэдэг бол худлаа. Мөн бид жаахан бодитой баймаар байна. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх чиглэлийг хэрэгжүүлээд явж байгаа. Ковидын үед бодит байдал яаж байна гэхээр, бусад өвчнийг эмчилдэг эмч нарын ачаалал буурсан. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүд зөвхөн коронагийн өвчлөлтэй холбоотой ачаалал нэмэгдсэн байгаа болохоос бусад хамар хоолой, бөөр гэдэг ч юм уу бусад өвчлөлийн ачаалал бага. Үүнтэй холбоотойгоор санхүүжилтийн асуудал үүссэн юм билээ. Энэ бол цэвэр зохицуулж болох асуудал гэж харж байгаа.

Дараагийн асуудал эмч нарын цалинг нэмбэл төрийн бусад албан хаагчдаа яах вэ. Тэр хүмүүсийн цалинг бас нэмэх ёстой биздээ. Ижил тэгш байх ёстой. Тэгэхээр асуудлыг хамтад нь багцаар нь л авч явахгүй бол нэг хэсгийг нь нэмээд, нөгөө нь хамаагүй гэдэг хандлага байж болохгүй. Асуудал хүн байгаа. Ойлгож байна. Дэлхий нийтээрээ коронагийн өмнө сөхөрч байна. Одоо л вакцин гарч, уужуу амьсгаа авахтай болж байгаа. Тэгэхээр Засгийн газар эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлээ, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ механизмаа бүрэн гүйцэд ашиглаад яв. Тэрийгээ гүйцэт ашиглаагүй байж нийгмийн даатгалын сангийнхаа 1/4-г ашиглачихаад мөнгө нэмж өг гэж байгаа нь буруу" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн халамжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Ковидын улмаас эмчлэх эмчгүй, оргүй болох эрсдэл бий болоод байна. Үндэсний статискийн судалгаагаар манай улсад 30 гаруй мянган эмч, ажилтан ажиллаж байна. Албан тушаалынхаа зэрэглэлээс хамаарч, үндсэн цалин нь 500-гаас 1 сая төгрөгийн хооронд, хоол унаа, үр дүнгийн нэмэгдлийг оруулвал, дунджаар 600 мянгаас 1.2 сая төгрөгийг гар дээрээ авдаг юм байна. Тэгэхээр энэ онцгой цаг үе, онцгой ачааллын үед ажиллаж байгаа эмч, ажилчдад бодит дэмжлэг үзүүлж чадахгүй байна. Ер нь үндсэн цалин, илүү цагаар ажилласны нэмэгдэл, аюултай, хөдөлмөрийн хортой нөхцлийн тэтгэмжээ шударгаар цаг хугацаанд нь олгох зохицуулалт хэрэгтэй байна" гэлээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ганбаатар5 жил өмнө

    Энэ ХҮрэлбаатар ямар ажил хийж байгаа гэж цалин авахгээд байгаа юм бэ? Эмч нар хүний амь авардаг бол энэ Хүрэлбаатар мэтийн худлаа хүмүүс өөрсдийн цалингийн тухай л ярьж байна. Эмч нар сая төгрөг авдаг байвал энэ мэтийн нөхдүүд гурван зуун мянга байхад л болно.

  • Х
    Хотгор хурэльаатар5 жил өмнө

    Шоронд байх ёстой

  • О
    Ооо5 жил өмнө

    Тэтгэвэрээ нэмээчээ!

  • Б
    Багш5 жил өмнө

    Багш э/ш ажилтан гээд бусад төрийн албан хаагчдаа яах вэ Боловсролын сайд аа

  • Э
    Эмч5 жил өмнө

    Саяхан УИХ,ЗГ өөрсдийнхөө цалингаа нэмэхдээ бусад төрийн албан хаагчдаа яах вэ гэж бодсон уу

  • Z
    Zochin5 жил өмнө

    Niit uls ornii xemjeend xarmaar yumaa.

  • З
    Зочин5 жил өмнө

    УИХ-ын тамгын газрынхан цалингаа 5 сая болгож нэмэхэд бусад төрийн албан хаагчид яахвээ гэж энэ хүн хэлсэн боловуу. Занданшатар гарын үсэг зураад чимээгүй нэмцгээсэн л биздээ та нар

  • З
    Зочин5 жил өмнө

    ЭМЯ-ны Төрийн нарийн гуай эмч нарынхаа эсрэг тайлбар өгсөн байна ш дээ

  • З
    Зочин5 жил өмнө

    Эмч нарын цалинг халдвартын эмчийн цалинг нэмэх хэрэгтэй юм бна ш дээ

  • И
    Иргэг5 жил өмнө

    Улсын төсвийг шамшигдуулан Хүрэлсүхтэйгээ нийлж сонгуульд зарцуулсан ард түмний мөнгийг өөрсдөөс нь харамлаж нарийлсан чи муу дуугаа тат. Чи татварын болон төсвийн мөнгөнөөс хол бай. Чамаас гуйгаагүй. Тийм их санаа зовоод байвал Солонгос дахь хаусуудаа зараад иргэдэд туслахгүй юу. Бидний мөнгийг чамаас авахыг шаардана. Бид 30 жил та нарын өмнөх хувалзнууд болон та нарт хамаг сайхан амьдрах он жилүүдээ алдсан. Араас нь багш нар гээд бүгд амьдралдаа хүрэхүйц цалинтай болохыг шаардана. Чи дутаарай муу луйварчаан

  • З
    Зочин5 жил өмнө

    Бас өөрийхөө цалинг нэмэх нь муу цалинтай багш эмчийнхээ цалинг л нэмчих

  • З
    зочин5 жил өмнө

    Энэ эмч нар ковид гээд ачаалалтай бгаа болохоос бусад үед ажлын байрандаа бадаг юм уу дийлэнх нь хувийн эмнэлэгтэй эсвэл хувийн эмнэлэгт ажиллана.Цайны цаг гээл яваад өгнө бөөн чирэгдэл зүүлнэ.

  • Э
    Энхээ5 жил өмнө

    Энэ Хүрэлбаатар гэж яадаг бузар хар лалар вэ

  • О
    оготоно бологч5 жил өмнө

    Тэтгэврийг нэмэх шаардлагатай бна. Хүндхэн энэ үед тэтгэврийн хэд эмэнд өгөөд дуусч бна. Дээр нь ажил хийдэг хүүхэд маань ажилгүй болсон гээд үр хүүхдүүдтэйгээ хэцүүхэн амьдрал туулах нь ээ. Ядуурал руу орж бна даа.

  • S
    shine gargal5 жил өмнө

    ahmaduudiin tetgeveriig ch bas nemeh estoi gej bodoj bnaa

  • K
    Kkk5 жил өмнө

    Yaadagiin

  • Б
    б5 жил өмнө

    Попрохоо болио. Онцгой, мэргэжлийн хяналт энэ тэр гээд өөчнөөн байгууллагуудын хүмүүс бас ажиллаж байна ш дээ. Адилхан нэмэх хэрэгтэй ш дээ.

  • З
    Зол5 жил өмнө

    Ернь тэгээд адилхан нэмэж байж ард иргэд хүхд байдалаас гарна шүү дээ