Хаврын чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/2cfdcd66-e6a5-40a5-b017-f4056f580603.jpg

УИХ-ын чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Улмаар өнөөдөр хаврын чуулган хаалтаа хийх юм.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

Батлагдсан хууль, Улсын Их Хурлын тогтоолуудын эцсийн найруулга унших;