Иракийн COVID-19 өвчтөнүүдийн эмнэлэгт гал гарч, 40 гаруй хүн амь үрэгджээ

Дэлхий дахинд
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/7.12/Capture-1.JPG

Энэ сарын 12-нд буюу өнгөрсөн шөнө Иракийн өмнөд хэсэгт байрлах эмнэлэгт гал гарч, коронавирусийн халдвараар эмчлүүлж байсан 40 гаруй хүн амь үрэгджээ.

Галын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар “хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас түймэр гарсан” гэж таамаглаж байгаа аж. Гал гарсны дараа иргэд эмнэлгийн гадаа жагсаал хийж, эрүүл мэндийн салбарын удирдлагуудыг огцрохыг шаардсан байна.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Иракийн нийслэл Багдад хотын эмнэлэгт хүчилтөрөгчийн сав дэлбэрсний улмаас гал гарч 82 хүн амиа алдсан. Үүний улмаас өмнөх Эрүүл мэндийн сайд Хассан аль-Тамими огцорч байсан юм.

Эх сурвалж: BBC