WORLD NEWS: С.Моллай медалиа ИЗРИАЛЬЧУУДАД зориулж, еврей хэлээр "БАЯРЛАЛАА" гэснийг ОНЦЛОВ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 3 мин 25 сек
140
legacy:Olimpic games/Judo/Mollaie/2021_og_20210727_jic_81_saeid_mollaei_mgl copy.jpg

Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн финалд Монгол улсаа төлөөлөн 29 настай Моллай мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр медаль хүртсэнийхээ дараа сэтгэгдлээ хуваалцан Монголын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Энэ медалиа Монголын ард түмэнд зориулсан" гэж хэлсэн ба хэвлэлийн бага хурлын үеэр "Энэхүү медалийг Израильд ч мөн зориулж байна" гэдгээ хэлжээ.

Саид Моллайгийн талаар гадны мэдээллийн сайтууд хэрхэн мэдээлсэн талаар орчуулан хүргэж байна.

Times of Israel: Иран жүдоч Саид Моллай мөнгөн медалиа Израильд зориулж, Еврей хэлээр “Баярлалаа” гэв

legacy:Olimpic games/Judo/mollai/gadnii hevleluud/221941091_244339110667807_5392899873150871483_n.jpg

Изриалийн Times of Isreal сайтад Саид Моллайгийн олоимпын наадмын талаар онцолжээ. Тус сайтад Монголын нэрийн өмнөөс барилдаж буй Иран жүдочийн талаар бичихдээ “Токиод болсон 2019 оны дэлхийн аваргын үеэр шигшээ багийн дасгалжуулагч нь Изриалийн жүдочийн эсрэг барилдуулахгүй гэсний дараах Моллайгийн том ялалт байлаа. Тэрбээр, 2019 онд эх орноосоо Герман руу дүрвэж, улмаар Монгол Улсын иргэн болсон бөгөөд анхны олимпын наадамдаа оролцож мөнгөн медаль хүртлээ. Саид Моллай хэвлэлийн хурлын үеэр “Үргэлж зөв энерги, эрч хүчээр дэмжлэг үзүүлж байсан Изриалийн спорт сувагт талархал илэрхийлэхээсээ гадна уг медалийг бас Изриаль Улсад зориулж байна” хэмээн мэдэгдлээ гэж бичжээ. Мөн төгсгөлд нь Саид Моллай Еврей хэлээр “Баярлалаа” гэж хэлсэн гэжээ.

The Jerusalem Post-Israel News: Ираны дүрвэгч мөнгөн медаль авсныхаа дараа Израильд талархал илэрхийлэв

legacy:Olimpic games/Judo/mollai/gadnii hevleluud/220734143_177389931051594_8123086795190209111_n.jpg

Израилийн "Sports 5" сувгийн сэтгүүлч түүнээс израильчуудад зориулан юу гэж хэлэх вэ хэмээн асуухад, "Надад урам зориг өгсөөр ирсэн Израиль улсад баярлалаа. Энэ медалийг израильчуудад зориулж байгаа бөгөөд энэхүү амжилтад баяртай та бүхнийг баяртай байгаа хэмээн найдаж байна" гэжээ.

Израилийн мэдээллийн сайтууд болон телевизийн мэдээгээр Саид Моллай Израилийн ард түмэнд баярлаж байгаа ба энэхүү медалиа тус улсад зориулсан гэдгийг онцолсон бөгөөд үүнээс иш татан АНУ, Их Британийн мэдээллийн сайтууд орон нутгийн мэдээллийн хэрэгслээр "Саид Моллай мөнгөн медалиа израилчуудад зоруулжээ" гэх зэргээр мэдээлжээ.

Foxnews.com: Саид Моллай олимпын медалийг Израильд зориулна гэж хэлсэн нь антисемитизмийг эсэргүүцэж буйн илрэл юм

legacy:Olimpic games/Judo/mollai/gadnii hevleluud/218106915_233175368656469_3998821221000534947_n.jpg

АНУ-ын мэдээллийн foxnews.com сайтад, "Мягмар гарагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81кг-д олимпын мөнгөн медаль хүртсэн Иран гаралтай Саид Моллай медалиа олимпын бэлтгэл хийж байсан Израиль улсад зориулжээ.

2018 оны дэлхийн аварга Моллай Израилийн Саги Мукитэй барилдахаас зайлсхийхийн тулд Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялагдал хүлээхийг тушаасан Ираны удирдагчдыг эсэргүүцэж эх орноосоо дүрвэсэн. Тэрбээр 2019 онд Монгол иргэншилтэй болжээ" гэсэн байна.

Deutsche Welle: Жүдоч Саейд Моллай Токио хотноо дахин хүч үзэв

legacy:Olimpic games/Judo/mollai/gadnii hevleluud/227909081_545005756538843_1854482371950355788_n.jpg

"Ираны Саид Моллай жүдоч, тамирчин байхыг л хүсдэг. Тэрбээр энэ статусын төлөө удаан тэмцэж, Токиод өөрийгөө мөнгөн медалиар шагнасан юм. Түүний түүх Будоканаас эхэлж Будоканд төгслөө.

"Би энэхүү медалиа юун түрүүнд өөртөө зориулмаар байна. Дараа нь гэр бүлийнхэндээ, дараа нь намайг дэмжиж байсан бүх хүмүүст" гэж Олимпийн шинэхэн медаль хүртсэн тамирчин хэвлэлийн бага хурал дээр хэлсэн" хэмээн тус сайтад нийтлэжээ.

Энэ нь гуравдагч улсын байр суурь буюу Ираны иргэншлээс татгалзан очих газаргүй болсон Саидыг түр хугацаанд улсдаа орогнуулж байсан Герман улсын хэвлэл мэдээллийн өнцөг юм.

DAILY MAIL UK: Олимпын мөнгөн медаль хүртсэн Моллай Еврей хэлээр Израильчуудад хандаж “баярлалаа” гэж хэллээ

legacy:Olimpic games/Judo/mollai/gadnii hevleluud/220942472_370224311132781_9119277421779062250_n.jpg

Монгол тамирчин Саид Моллайгийн талаар нийтлэл гаргасан дараагийн хэвлэл бол Их Британийн DAILY MAIL сайт юм.

Уг сайтад “Олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн финалд Монгол Улсаа төлөөлөн 29 настай Моллаей мөнгөн медаль хүртсэн ч Японы Таканори Нагасед алтын төлөө ялагдав. Саид Моллай анхныхаа олимпын медалийг Израильд зориулж, Еврей хэлээр талархал илэрхийлэв. Иран жүдоч 2019 оны дэлхийн аваргын үеэр амссан дарамт шахалтын улмаас Монгол Улсын иргэншилтэй болсон. Тэрбээр, гэртээ эргэж ирвэл амь насаа алдах вий гэж айж байсан гэдгээ хэлжээ.

Сонирхуулахад, өмнө нь түүний талаар Ираны жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Араш Миресмаеили “тэнэг тамирчин”, “Зөвхөн хувийн ашиг сонирхлоо боддог хуурамч аварга. Тэр үүгээрээ бахархаж байгаад харамсаж. Мөн энэ бол нэр төрийн хэрэг биш бөгөөд эх орноосоо, шашины үнэт зүйлээсээ урвасан гэх хар толбо мөнхөд таньтай үлдэх болно” хэмээн Саид Моллайд хандан байр сууриа илэрхийлж байсан юм гэжээ.

Орчуулж, бэлтгэсэн: Б.Амарбаясгалан

Эх сурвалж: www.jpost.com

www.timesofisrael.com

www.dailymail.co.uk

www.foxnews.com

www.dw.com

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ө
    өө5 жил өмнө

    энэ нөхөр Еврейг дэмжиж байж, нэг өдөр алуулах байхдаа, одоо Иранд нь жинхнээсээ заначихсан сууж байгаа

  • S
    ss5 жил өмнө

    neg odor ex ornoo zorix ni ynen manaixan hoorool

  • M
    mngl5 жил өмнө

    ene nokor moroo barildahgui israil gej baij irand baigaa ehner huuhded ni muu yum boloh ve dee, ongiroo yumnaas bolj. 2 ulsiin hoorond uls tor hiij baij. muu ch gesen Iran torolh nutag ni.

  • З
    ЗО5 жил өмнө

    Манайхан сонин хүмүүс шүү нэг юм сонсоод өөр болно, үнэн худлыг нь мэдэхгүй байж, ямар ч байсан манай улсын нэрийн өмнөөс сайн барилдсан сайн тамирчин.

  • H
    Hd5 жил өмнө

    Batlaga maniusiigaa 1 iimerhuu yumaar hunguhuun huuraad baihaa medeed bgama tumut zamiig zogsooson nugel ni 100 jild martagdahaargui nugelten yumnbgm

  • З
    Зочин5 жил өмнө

    Еврей үндэстэн юм болов уу? ойлгосонгүй.

  • З
    зочин5 жил өмнө

    Энэ хүн Монголд байдаггүй гэдэг үнэн байж Герман анх энэ хүнийг аваагүй нь ийм учиртай байж энэ эх ороноосоо урвагч байна

  • Z
    zochin5 жил өмнө

    Mongolchuud n Molom ene ter gej huurch guigeed nuguuh n tsaaguuraa uls tur biij mongoliig sem semhen hiigeestei.Juulchnii tur baaz mayagtai yavaa n unen.Mongolchuud neg ig uilj hailaad surjigneed heregguidee.Harin manai mongol tamirchidad ddurail boloh ih yum bna.Hunii nutagt tolgoi horgodon baij iim hudulmurch daichin baigaag n har k daa.Manaihan arhi huuhen shoping hiiseer ochinguutaa l shal archdag.Tegeed busdiinhaa 1-2 medaliin ard nuugdaj irdeg.Neg bol ene iran shig 2-3 gadnii yum avchirval ashigtai yum bishuu.Olon shalnii alchuurtai baisan dorvol ene n amar yum bna.

  • F
    fake news5 жил өмнө

    baruuniihnii fake news meddeggui yumuu

  • Х
    хн5 жил өмнө

    тэгээд л хэлээ биз юундаа бухимдаа вэ, гэлээ ч яалаач Монгол улсын нэрээр л гараа биз дээ.

  • У
    уншигч5 жил өмнө

    Ийм нэг золбин авчирч монголын татвар төлөгчдийн мөнгөөр насан туршид нь тэжээнэ гэдэг мөн тэнэглэл шүү. хэн нэгэн монгол хүүг барилдуулах боломжийг энэ лалаар хааж байдаг

  • H
    Hhh5 жил өмнө

    Buuduulahnidee

  • С
    сэтгэгдэл5 жил өмнө

    урвагч бол урвагч л байдаг юм бна. тэр бас медалаа бусдад зориулсан бол урвагч юм

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ үг хэдэн сая доллар өөрт н өгөх үг