Хятадын өмнөд хэсэгт хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:f71b1202-14f9-11ec-ab69-f2bfe93835cf_image_hires_212918 copy.jpg

Коронавирусийн дельта хувилбар Хятадын зүүн өмнөд нутгийн Фужиан мужид маш хурдан тархаж байгаа тул эрх баригчид хотын хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлаж, бүх шатны сургуулиудын үйл ажиллагааг хаасан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.
Нисэх онгоцны буудлаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар хөрш зэргэлдээ Гуандун мужийн хэд хэдэн нисэх онгоцны буудалд, Жухай, Шэньжэнь, Гуанжоу зэрэг хотуудад зорчсон Фужиан хотын иргэд газардсаны дараа шинжилгээ өгөх шаардлагатай болжээ.
Царт тахлаас хойш анх удаа ирэх сард болох Кантоны яармаг гэж нэрлэгддэг Хятадын Импорт, Экспортын яармагийг тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уламжлалт 20 хоног бус тав хоногийн хугацаанд зохион байгуулахаар болжээ.